УОК-ын тушаал, журмууд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогджээ

2021-10-07 Нийгэм 0


Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Баялагмаа Улсын онцгой комисст хандаж “Улсын онцгой комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар гадаад улсаас ирж буй нийт иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлахаар гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, хууль бус шийдвэрийн улмаас иргэн надад эдийн засгийн хувьд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол ирүүлсэн байна.

Гомдлын мөрөөр хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулахад Улсын онцгой комиссын даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаал болон холбогдох журмууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогджээ.

Тиймээс Улсын онцгой комиссын даргад 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр Covid-19-тэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулж буй нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, дүрэм, журам зааврыг нэн даруй захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хуулийн хэрэгжилтийг хангах, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн Б.Баялагмаад учирсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 5/32 дугаартай шаардлагыг хүргүүлсэн байна.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх үүрэгтэй аж.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...