Назарбаевын “нууц гэргий” гэгддэг эмэгтэй $30 саяыг шилжүүлж авсныг Pandora Papers илчилжээ

2021-10-12 Нийгэм 0

Энэ сарын эхээр Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Холбоо дэлхийн олон орны өндөр албан тушаалтнуудын оффшор дансны талаар их хэмжээний баримтыг Pandora Papers нэрээр дэлгэсэн билээ.

Уг мэдээлэлд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын хэд хэдэн удирдагчид, тэдний ойрын хүрээний хүмүүсийн нууц хөрөнгө ил болсон юм. Тэдгээрийн дотор Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевтай холбоотой нэг баримт ил болсон байна.

Назарбаевын “нууц гэргий” гэгддэг Асел Курманбаева гэгч эмэгтэй оффшор дансаар дамжуулан $30 саяыг хүлээж авсан нь Pandera Papers-т тэмдэглэгджээ. Ингэхдээ Курманбаева зөвхөн цаасан дээр байдаг компанийнхаа хувьцааг зарсан гэсэн гүйлгээний утга бичиж, гарын үсгээ зурсан байна.

Одоо 40 настай Курманбаева 1999 онд Казахстаны мисс болж, Дэлхийн Миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан юм. Тэрбээр одоо Астана Балет хүрээлэнгийн менежэрээр ажилладаг. Уг хүрээлэнг 2012 онд Назарбаевын санаачилгаар байгуулж байжээ.

Насанд хүрсэн гурван охинтой Назарбаев 2012 онд бага насны эрэгтэй хүүхэдтэй цуг хоккейн тэмцээн үзэж байсан юм. Тухайн үед түүнийг Назарбаевын нууц хүү гэсэн цуу яриа гарч байжээ.

Хамгийн сүүлд 2018 онд Курманбаева, Назарбаев нар нэг арга хэмжээнд оролцсон нь хэвлэлийн камерны дүрс бичлэгт үлдсэн байдаг.

Одоо 81 настай Нурсултан Назарбаев 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 20 хүртэл Казахстан улсын ерөнхийлөгчийн албыг хашсан юм.

Тэрбээр одоо Казахстаны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний албыг хашдагаас гадна “үндэстний эцэг” хэмээн өргөмжлөгддөг.

 

Эх сурвалж: Radio Free Europe, Organized Crime and Corruption Reporting Project

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...