“Squid Game” шинэ дээд амжилт тогтоосныг Нэтфликс компани мэдэгджээ

2021-10-13 Дэд онцлох 0

Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал Нэтфликс компанийн түүхэнд хамгийн өндөр эрэлттэй контент болж бичигдсэнийг тус компанийн төлөөлөгч Мягмар гарагт мэдэгджээ.

Есдүгээр сарын 17-нд нээлтээ хийсэн цувралыг өнгөрсөн хугацаанд Нэтфликсийн 111 сая хэрэглэгч үзсэн байна. Өмнөх дээд амжилтыг нээлтийн эхний 28 хоногт 82 сая үзэгчийг байлдан дагуулсан “Bridgerton” цуврал эзэмшиж байжээ.

“Squid Game”-ийн хувьд үүнээс богино хугацаанд илүү олон үзэгчтэй болж, өмнөх дээд амжилтыг эвдсэн байна.

Нэтфликс компани үзэлтийн тоог гаргахдаа тухайн контентыг 2 минутаас дээш хугацаагаар үзсэн тохиолдлуудыг тоолдог юм.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын цуврал дэлхийн 94 улсын Нэтфликсийн шилдэг 10 контентын жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Мөн АНУ-ын топ жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн анхны Солонгос контент болсон байна.

Дэлгэцийн бүтээлүүдэд үнэлгээ өгдөг Rotten Tomatoes сайт “Squad Game” цувралд 91 хувийн оноо өгсөн нь маш сайн үзүүлэлт болжээ.

Видео стриминг үйлчилгээний Нэтфликс компани одоо 209 сая хэрэглэгчтэй бөгөөд үүний гуравны нэг орчим нь АНУ, Канадын зах зээлд байдаг. Компани цаашдаа дэлхийн хэмжээний тоглогч болохоор шаргуу ажиллаж байгаа.

“Squid Game”-ийн амжилт энэ зорилгод хүрэх боломжтойг харуулж байгааг Нэтфликсийн Солонгос, Зүүн Өмнөд Ази, Австрали, Шинэ Зеландын зах зээлийг хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Мин Юн ярьж байна.

“Бид анх 2015 онд Солонгосын уран бүтээлүүдэд хөрөнгө оруулахдаа K-контентын фэнүүдэд дэлхийн түвшний цувралууд хүргэх зорилт тавьж байсан. Өнөөдөр Squid Game бидний энэ мөрөөдлийг давуулан биелүүллээ. Дэлхий даяар зах зээлээ тэлэх манай стратеги зөв чиглэлд явааг Squid Game батлан харуулж байна” гэж тэр CNN сувагт ярьжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...