Ухаалаг гар утас 140 мянга гаруй таблет кибер халдлагад өртлөө

2017-09-06 Нийгэм 0

Томоохон компаниудын мэдээллийг хулгайлахын тулд хакерчид дэлхийн хэмжээнд 140 мянган ухаалаг гар утас болон таблетыг хакердсан болохыг АНУ-д төвтэй “Akamai Technologies” компани өнөөдөр мэдэгдлээ.

Тус компанийн мэдэгдсэнээр, 100 гаруй улс оронд Андройд үйлдлийн системтэй гар утас болон таблетууд хакерчдын халдлагад өртсөн байна.

Эздэд нь мэдэгдэлгүйгээр хувь хүн болон компаниудын гар утсыг нь алсаас удирдан хянаж байжээ.

Ийм кибер халдлагыг өнгөрсөн наймдугаар сарын эхээр хийж эхэлсэн бөгөөд мөн сарын дунд үе хүртэл халдлага үргэлжилсэн гэж тус компани мэдэгдэв. Кибер халдлагын улмаас АНУ, Европ болон Азийн 50 гаруй компани онлайнаар гүйлгээ хийж чадахгүйд хүрч байжээ.

Хакерчид “Google” компанийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан үнэ төлбөргүйгээр вирустэй аппликейшнууд тарааж байсан аж. Ийм 300 гаруй аппликейшн, тэдгээрийн дотор дүрс бичлэг тоглуулдаг аппликейшн тараасан нь одоогоор тогтоогдоод байгаа гэнэ.

Жирийн аппликейшнуудаас ялгагдахааргүй вирустэй аппликейшнуудыг “Google” компани олж илрүүлэн устгаж эхэлсэн байна.

“Akamai Technologies” компанийн ажилтан Казүхиро Наканиши энэ кибер халдлагыг “байнга интернэтэд холбоотой байдаг ухаалаг гар утаснуудыг хакердах шинэ арга” гэж тодорхойлжээ.

Холбоотой мэдээ

Хүчтэйг нь хэн шүүж, хүчгүйг нь хэн хамгаалах вэ?

“Ноёд групп” ХХК-г 1996 онд үүсгэн байгуулж 25 жил бизнесийн салбарын халуун тогоонд чанагдсан Г.Буя

2021-03-03

Хотоос Завхан аймагт очсон хоёр иргэний хариу эерэг гарчээ

Завхан аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн тул аймаг руу орох гарах хөдөлгөөний

2021-03-03

Шадар сайд С.Амарсайхан: “Албан тушаалтны нөлөө орсноос тусгаарлалтын байрнаас халдвар гарсан гашуун туршлага бий”

Тусгаарлах байрны дэглэм алдагдсан нь коронавирус тархсан гол шалтгаан юм. Тусгай үүргийн нислэг хий

2021-03-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...