Ирэх онд “Найрамдал-2” зусланг барихад ₮30 тэрбум, Богд хааны ордон музейг сэргээхэд ₮2.6 тэрбумыг төсөвлөжээ

2021-10-13 Нийгэм 1

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалт хийх төслүүдийг Сангийн яамнаас танилцуулаад буй.

Эдгээрийн дотроос онцлох төслүүдийг харвал нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр

“Найрамдал-2” зуслан – 30 тэрбум төгрөг
Эх нялхасын өргөтгөл шинэчлэл- 37.3 тэрбум төгрөг
Хүрээ амаржих газрын өргөтгөл шинэчлэл -18 тэрбум төгрөг ногджээ.

“Найрамдал-2” зуслангийн тухайд Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулахаар болсон билээ.
Мөн олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын тухайд цар тахалтай холбоотойгоор хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул 2022 онд нийт төсвийн 55 орчим хувь буюу 2.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр туссан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн.

Түүнчлэн түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийн дэмжихээр

Богд хааны ордон музейн сэргээн засвар 2.6 тэрбум төгрөг
Чойжин ламын сүм музейн сэргээн засвар 1.7 тэрбум төгрөг
Улсын драмын эрдмийн театрын сэргээн засвар 1.2 тэрбум төгрөг
Улсын дуурь бүжгийн эрдмийн сэргээн засвар 1.9 тэрбум төгрөгийг улсын төсвийн төсөлд тусгажээ.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...