Эдийн засаг элгээрээ хэвтэж байхад Б.Саранчимэг самраар “шоу” хийсээр

2021-10-13 Нийгэм 2

УИХ-ын зарим гишүүд амьдралд хэрэгтэй, НЭН шаардлагатай асуудалд оролцохоос илүү өөрийн нэр хүндээ өсгөх гэж хуулийн төсөл санаачилж, шоуддаг болж. Монголчууд бид байгаль эхээс заяасан баялаг дээрээ учраа олохгүй төөрөлдөж байгаад төр засгийн буруу их бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг.

Тэр хуш модны самар түүж бэлтгэхийг хориглох тухай санал гаргаж, түүнийгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн. Түүнд нь иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэх шийдвэрлэх тухай тусгажээ.

Үнэн хэрэгтээ заавал ингэж хориглоод өгөөч ээ хэмээн сүрийг үзүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Угаасаа энэ жилийн тухайд “Ойн судалгаа хөгжлийн төв”-ийн мэдээллийн дагуу салбар яамнаас 4 аймгийн 9 суманд самар түүх зөвшөөрөл олгосон.

Мөн иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг хориглоод өг гээд байгаа нь Б.Саранчимэг гишүүнийг бусад хууль, дүрмээ судлаагүйг харуулж буй хэрэг. Учир нь самрыг хичнээн үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрөл олгодог ч гэлээ шууд экспортолдоггүй. Харин боловсруулалт хийсний дараа экспортлохыг зөвшөөрдөг.

Ер нь ард иргэдтэйгээ ойр байдаг, тэдний аж амьдралыг ойлгож мэддэг нэгэн байсан бол ийм шийд гаргах гэж улайран зүтгэхгүй л байсан болов уу. Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үед Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн иргэд амжиргаа залгуулах гэж 20 оны намрыг самар түүж, түүнийгээ борлуулж, бор ходоодоо болгосон нь нууц биш. Харин түүгээд зарах самартай тулдаа төрд дарамт учруулахгүйгээр амжиргаа залгуулсан гэж хэлж болно. Ганц ард иргэд ч гэлтгүй улсын эдийн засагт ч чухал ач холбогдолтой байлтай.

Мөн 4-5 жилд самрын их ургацын жил нэг л тохиодог. Мэргэжилтнүүдийн судалгаагаар 2025 онд их ургацын жил тохионо. Тэгээд ч ургац багатай жилүүдэд самар түүх зөвшөөрөл угаасаа олгодоггүй бөгөөд нэгэнт ургаагүй самрыг хаанаас түүх вэ дээ.

Их ургацын жилд ном ёсных нь дагуу самраа түүгээд худалдаа наймаагаа эрхлээд явж байвал хэдэн гэр бүл хоолтой хонох талаар Б.Саранчимэг бодож үзээгүй бололтой.

Тэгээд ч хориглох тусам хууль бус үйлдэл далд хэлбэрт ордог гэдгийг мэдсээр байж эрхэм гишүүн дээрх албан бичгийг ёстой л уйдсандаа Ерөнхий сайдад өгчихөв үү, эсвэл олон нийтэд таалагдана гэж бодоод яарчихав уу. Үнэндээ Б.Саранчимэг гишүүн хуш модны самар түүх зөвшөөрөлтэй зууралдсан ч яалаа, байсан ч яалаа.

Монгол Улсад байгалийн дагалдах баялгийг ашиглахыг зохицуулсан хууль, дүрэм, журам хангалттай бий. Уг нь хэрэгжилтэд анхаарах хэрэгтэйг л хэлчих ёстой байсан байхгүй юу. Үнэхээр самрын эргэн тойрон дахь асуудлыг цэгцлэх гээд байгаа юм бол эхлээд буруу аргаар түүж бэлдэж байгаа хүмүүсийг мэдээлэлжүүлэх, дараа нь тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой бишүү.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...