Норвегид нум сумаар зэвсэглэсэн этгээд таван хүний амийг хөнөөжээ

2021-10-14 Дэлхийд 1

Лхагва гарагт Норвегийн зүүн өмнөд хэсэгт нум сумаар зэвсэглэсэн этгээд таван хүний амийг хөнөөж, хоёр хүнийг шархдуулсан тухай тус улсын цагдаагийн алба мэдээлжээ.

Гэмт этгээдийг баривчилсан бөгөөд ямар зорилготой аллага үйлдсэнийг нь тогтоогоогүй байгааг бас мэдээлсэн байна. Норвегийн цагдаагийн газар уг хэрэг террорист халдлага байхыг үгүйсгээгүй юм.

Халдлага Конгсберг хотын хэд хэдэн газарт 30 орчим минутын дотор дараалан гарсан байна.

Норвегийн тагнуулын төв байгууллага хэргийг анхааралдаа авч, алуурчин олон улсын террорист сүлжээтэй холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ.

Тус улсын цагдаа нар өмнө нь галт зэвсэг хэрэглэдэггүй байсан ч Үндэсний Цагдаагийн Газарт гарсан халдлагын дараа бүх цагдаа нарыг зэвсэглэх болсон юм.

Норвеги нь дэлхийн хамгийн тайван амгалан улсуудын нэгт тооцогддог. Гэхдээ 2011 онд хэт үндсэрхэг үзэлтэн Андерс Брейвик зэвсэгт халдлага үйлдэхдээ 77 хүний амийг хөнөөсөн нь тус улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн юм.

Тэрбээр эхлээд нийслэл Осло хот дахь ерөнхий сайдын өргөөний ойролцоо бөмбөг дэлбэлж, дараа нь Утояа арал дээрх зүүнтний залуусын зусланд галт зэвсэгтэй халдлага үйлдэж байжээ.

2019 онд өөрийгөө нео нацист гэж тодорхойлсон Филип Мансхаус нийслэл Осло хотын гадна орших Исламын сүм рүү гал нээсэн ч хүний амь хөнөөж чадаагүй юм.

Гэхдээ тэр үүнээс өмнө Хятадаас үрчилж авсан өсвөр насны охин дүүгээ арьс өнгөний үзлийн улмаас буудан хөнөөсөн байжээ.

Эдгээрээс гадна сүүлийн жилүүдэд жихадистуудын хэд хэдэн террорист халдлагын хуйвалдааныг Норвегийн цагдаа нар таслан зогсоож байв.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

АНУ-ын боомтуудад бөөгнөрөл үүсч ачааллаа дийлэхгүй байна

АНУ-д хөл хөдөлгөөн ихтэй боомтуудад бөөгнөрөл үүсч байгаа тул жижиглэнгийн худалдаачид хилийн чанад

2021-10-18

Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно

Чили улсын засгийн газар 2035 оноос дотоод шаталтат автомашины борлуулалтыг хориглохоор болсноо Баас

2021-10-17

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...