“Оюутнуудын хөл хөдөлгөөнийг багасгахтай холбоотой шийдвэрүүд шат дараатай гарна”

2021-10-14 Дэд онцлох 0

БШУЯ-наас оюутнуудын судалгааг хийж байгаа бөгөөд хөл хөдөлгөөнийг багасгахтай холбоотой шийдвэрүүд шат дараатай гарна гэдгийг өчигдөр орой болсон УОК-ын Шуурхай Штабын хурлын үеэр мэдээллээ.

Оюутнууд гадуур их явж байгаагаас үүдэн халдвар их гарч байна гэсэн мэдээлэл ирж буйг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Нийслэлд 21 сургуулийн оюутны байр байна. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдөж, 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 135 нь эдгэрсэн” мэдээллийг өглөө.

Харин хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэд болон оюутнууд халдвараар өвдвөл түр оршин суугаа газрын өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөсөн юм.

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...