Ким Кардашиан нөхөртөө 20 сая доллар бэлнээр өгчээ

2021-10-14 Дэлхийд 0

Реалити од Ким Кардашиан хүүхдүүдийнхээ хамт амьдарч буй Калифорни муж дахь харшаа авч үлдэхийн тулд нөхөр Канье Уэстэд 20 сая ам.доллар бэлнээр өгчээ. Өдгөө 40 настай Ким өнгөрсөн хоёрдугаар сард салах өргөдлөө өгснөөс хойш уг харшид хоёроос найман насны дөрвөн хүүхэдтэйгээ амьдарч буй.

44 настай Канье Уэст хоёр долоо хоногийн өмнө үл хөдлөхийн нэр шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан аж. Харшийг тэд долоон жилийн өмнө худалдан авч, Бельгийн алдартай засал чимэглэлч Аксел Вэрвүүтийн тусламжтайгаар Канье өөрөө дотор заслыг нь өөрчлөн шинэчилжээ. Ингэхдээ 20 сая ам.долларыг дотор засалд зарцуулсан гэнэ.Үүний зэрэгцээ Канье энэ долоо хоногийн эхээр Вайоминг дахь эдлэн газраа 11 сая ам.доллараар худалдахаар зар тараажээ. Тэрбээр өнгөрсөн сард Малибуд 57 сая ам.доллараар том харш худалдан авсан юм.

Холбоотой мэдээ

Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын засгийн газар жолоочгүй такси үйлчилгээнд явуулах зөвшөөрлий

2021-11-27

Коронавирусийн шинэ хувилбарыг ДЭМБ аюултай ангилалд оруулж, “Омикрон” хэмээн нэрлэжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Бай

2021-11-27

Коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбар илэрчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрү

2021-11-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...