Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

2021-10-19 Нийгэм 3

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа бөгөөд Чингис хаан боомтоос бусад боомтын зорчигчдын хөдөлгөөн хаалттай, зөвхөн ачаа тээврийн хөдөлгөөн нээлттэй байгаа. Боомтын үйл ажиллагааг хаах тохиолдолд хоёр улс харилцан мэдээлэл солилцдог дүрэм бий.

Яг одоогийн байдлаар Гадаад харилцааны яам Хятад улсын Гадаад харилцааны яамд хооронд мэдээлэл солилцон ажиллаж буй ч Эрээнд тогтоосон хөл хорионы улмаас хилийн боомт хэд хоногийн хугацаатай хаагдах талаар тодорхой мэдээлэл байхгүй хэвээр.

Энэхүү нөхцөл байдлын гол буруутан нь нөгөө л нэг “Ковид” бөгөөд БНХАУ-ын Эрээн хотод халдвар эрчимтэй тархаж 70 мянган гаруй оршин суугчаа шинжилгээнд хамруулах яаралтай чиглэл аваад байгаа юм. Одоогоор Эрээн хотод албан ёсоор хөл хорьсон байдалтай, үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа тасалдсан байгаа талаар Эрээн дэх консул Т.Мөнхгэрэл мэдээлэлсэн.

Худалдаа, эдийн засгийн гол түнш болох Хятадын хилийн хотод хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд манай улсын экспорт, импорт тэг зогсоод байгаа юм. Цаашид хөл хориог 7-10 хоног үргэлжлүүлж болзошгүй гэх таамаг бий. Улмаар Эрээн хотын нөхцөл байдлаас шалтгаалж монголчууд хоол хүнс хувцастай байх уу, үгүй юу гэдэг хамаарна.

Уг асуудал нь манайд хэд, хэдэн хүндрэлийг авчраад байгааг ард иргэд ч сайн мэдэж байгаа байх. Жишээ нь гаалиар дамжин орж ирдэг бараа бүтээгдэхүүний хомстлоос үүдэж зарим нэг үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа юм.

Түүнээс гадна өмнөх 2020 оны эцэстэй харьцуулахад, энэ онд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувь нэмэгдсэн.

Үүнд мэдээж хил гаалийн асуудлаас гадна шатахууны хомстол багагүй нөлөө үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ гурван удаа нэмэгдэж, улс даяараа хомстолд ороод амжсан шүү дээ.

Хил, гаалийн хүндрэлээс шалтгаалан улсын эдийн засаг -5.3 хувиар агшсан энэ үед дотоодод цалин, тэтгэврийн хэмжээ ч нэмэгдсэн удаагүй. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдэхээр дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль манайд бий.

Эдийн засаг элгээрээ хэвтэж, ард иргэдийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед шат шатандаа л анхаарал хандуулж, одоо хүртэл үргэлжилсээр байгаа халдварын нөхцөл байдлыг даван гарах шаардлагатай байна.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

Сүүлийн өдөр 393 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжи

2021-11-30

Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт,

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...