“Архив зарсан” С.Чулуун “Чингис хаан” музейг самарч эхэллээ

2021-10-20 Нийгэм 11

Өнгөрөгч 3-р сард Чулууныг “ЧИНГИС ХААН” музейн захирлаар томилсон. Соёлын Яамны сайд байхдаа С.Чулуун нь Монгол улсын нууцад хамаарах архивын 640.000 нүүр баримтыг Урд хөршид нууцаар зарсан нь илчлэгдсэн. Монголын түүхийг Хятадууд хэвлээд дэлхийд зарж ашиг олж байх нь түүний зөв гэж ойлгодог бололтой. Архивын материалыг зарсныг нь илчилж, шүүмжилсэн олон хүнийг “а.л.ж х.я.д.н.а” гэж заналхийлдэг авиргүй нэгэн юм байна. Түүнийхээр бол Монголын түүхийг Хятадууд зарж өндөр ашиг олж байх нь зөв ажил аж.

“Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон бөгөөд тавдугаар сарын 8-наас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхэлжээ. Одоо ч албан ёсоор үүд хаалгаа нээж иргэдийг хүлээн авч эхлээгүй байна. Гэтэл С.Чулуун музейн даргын ажлыг авсан даруйдаа МАН-ын гишүүдийн шахааг жинхэнэ утгаар нь хийж эхэлсэн. Нэг үгээр хэлэхэд хэн нэгэн даргын нууц амраг, ажилгүй хоцорсон “лааз өшиглөж” байгаа гомдогсод, гологдогсдыг ажилд авдаг газар болгож эхэлжээ.

Угтаа мэргэжлийн дадлага туршлагатай, гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлж Чингис хааны музейг үзэж сонирхсон гадаадын зочид төлөөлөгчдөд үүх, түүхээ тайлбарлачих чадалтай, мэдлэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулж ажилд авах ёстой атал сургууль соёл ч төгсөөгүй, хэн нэгний танил талаар уг музейг дүүргэх нь мордохын хазгайн үлгэр болж эхэллээ. Хатуу хэлэхэд Чулуун гэдэг хүнд Монголын ард түмэн өргүй. Монгол Ардын намынхан л өртэй юм байгаа биз. Яахаараа улсынхаа түүхийг зарж идсэн хүнийг музейн захирал болгож толгойг нь илээд байна. Улсын маш чухал архивыг зараад сурчихсан хүн Чингис хааны музейн үзмэрийг гадагш гаргах нь гэсэн яриа дэгдээд байна. Хэдэн жилийн дараа хэдэн үзмэр гадаадад худалдагдаад хэдэн үзмэр дууриамал, хуулбар болон үлдсэн байхыг хэн ч таашгүй. Хариуцлагыг тэр үед хэн үүрэх вэ?

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны музей Монголын бахархал болох ёстой гэж хэлсэн. Гэтэл улсын архивыг зарсан Чулуун удирдана гэдэг буруу томилгоо мөнөөс мөн. Эрдэмтэд түүний талаар “ямар ч мэдлэг, туршлагагүй, албан тушаалын хэнээтэн” гэж тодорхойлсон байдаг. Иймээс Чингис хааны музейг гадаадад мэргэжил эзэмшсэн, түүхээ мэддэг чадалтай хүнээр удирдуулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.

  • С.Чулуун чинь нууц амрагуудаараа хүрээлэн музейг дүүргэсэн хүн. 2 хүүхдийг нь гаргасан Маралмаа гэгчийг Түүхийн хүрээлэнд авахгүй гэсэн боловч шинэ захирлыг нь мундагдсан байгаад салбарын эрхлэгчээр томилуулсан. Бас өөр нэгэн нууц амраг болох Саруул гэгчээ Чингис хааны хүрээлэнгийн захирлаар томилуулсан. Бас эхнэрээ архивын захирлаар томилуулсан. 

  • Чингис хааны шүтээн хөргийг 99 кг алтаар хийх байсныг 130 кг болгож өөрчлүүлэх зөрөө болох 30 кг алтыг чулуун идэж байгаа. Бээжинд үл хөдлөх хөрөнгөтэй хүн шүү дээ чулуун чинь. Бас гуанжуд түнш худалдаа Монголоос түүх соёлын дурсгалыг дамлаж наймаалдаг

    • чулуун бол Бээжинд 4 өрөө байр хужаа түншээсээ бэлгэнд авч хариуд нь архивын юм хүмийг үнэгүй өгсөн этгээд.

  • Улиг болсон худал мэдээллээс залхдагүй юм байхдаа зөвхөн ийи зүылээр хоолоо олж иддэг хэсэг бүлэг өрөвдөлтэй хүмүүс бий боллоо шүү. Хошуугаа хөдөлгөж байхаар жаахан ч гэсэн хуруугаа хөдөлгөж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулаач. 

  • Цөөн хэдэн хүмүүст таалагдахгүй атаархаж үхэх нь ээ. Худал цуурхал зохиогоод хол явахгүй, тархиныхаа хэмжээг харуулж буй, өрөвдөлтэй юм

  • Энэ хүнийг өмөөрөөд байгаа хүмүүс хамтран идэгчид байхаа…зан авир муутай …завхай зайдан, түүхийн хулгайч, хүний бүтээлд нэрээ дарамталж оруулдаг нь үнэн.  Эрдэмтэд батлаад байхад нүдэн балай дэвшүүлээд байгаа … Монголчууд энэ хүнд өргүй Монголын төр өртэй юмуу…Сэжгийн  нүгэл нь нүдээрээ гараасай…

  • Зугааг нь гаргадаг хүүхнүүддээ өгөөмөр ханддаг л юм байна. Гэхдээ залуу хүүхнүүдийн амьдралаар нь тоглож байгаа нь нүгэл дээ. Хормойн бузар үр хүүхдүүдэд нь тусдаг гэдэг.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

Сүүлийн өдөр 393 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжи

2021-11-30

Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт,

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...