Н.УРТНАСАН: Төр аялал жуулчлалынхнаасаа зугатаах биш хамтарч салбарын хөгжлийг тодорхойлно

2021-10-27 Нийгэм 1

“Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриатай “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээний үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай ярилцлаа.

-Цар тахлын үеийн Монголын аялал жуулчлалын салбарын нөхцөл байдлыг салбарын яамнаас хэрхэн дүгнэн харж байна?

-Бусад орнуудын чиг хандлагаас харахад улс орон болгон шинэ хэвийн байдалд уялдуулан бодлогоо тодорхойлж байна. Учир нь цар тахлын нөхцөл байдал аялал жуулчлалын салбарт хамгийн их хохирол учруулсан хэвээр байна. Манай улсын хувьд аялал жуулчлалын салбарт 1600 гаруй ААН, 88 мянган ажлын байр эрсдэлд орсон.

Цар тахлын үед бид хил нээгдэхийг хүлээгээд зүгээр гараа хумхиад суусангүй. Сүүлийн хоёр жилд дотоодын аялал жуулчлалыг тогтмол хэмжээнд тогтвортой байлгах бодлогыг салбар яамнаас баримталж ирсэн. Эхний ээлжид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээрх үндсэн ажлуудаа хийж дууслаа. 100 байршилд отоглох цэгийг байгуулахаар ажиллаж байна. Дотоодын аялал жуулчлал 2019 оноос хойш эрс сэргэсэн. 2019 оны дүнгээр 800 тэрбум төгрөгийг дотоодын аялал жуулчлал эргэлтэд оруулсан байна.

2022 оны нэгдүгээр сараас дотоод, гадаадын аялал жуулчлалыг зохих түвшинд сэргээе гэвэл төр, хувийн хэвшил, судлаачид хамтран шинэ хэвийн байдалд зохицох төлөвлөгөөг боловсруулах замаар бүх талын хамтын ажиллагааг хангаж нэгдэх нь чухал.

Салбар яам цөөн хэдэн мэргэжилтүүдтэйгээ төлөвлөгөө боловсруулдаг. Тиймээс цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Стратегийг үйл ажиллагааны жагсаалт гэж ойлгож болохгүй. Хэсэг хугацааны дараа стратегид суурилсан төлөвлөгөөгөө салбарынхандаа танилцуулж, 2022 онд хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм.

-Манай улсын аялал жуулчлалын салбар сэргэхэд хэдий хугацаа шаардлагатай гэж таамаглаж байна вэ?

Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу уламжлалт аялал жуулчлалын бүтээгдэхүүн хүмүүсийн сонирхлын төвд байхаа больж байна. Үзэсгэлэн, захиалга, сурталчилгаа зэрэг бүх зүйл цахимжиж байна. Зорилтот аяллын шинэ бүтээгдэхүүнийг хүмүүс сонирхож байна. Олон нийтийн харилцаанд орохгүйгээр тухайлсан төлөвлөсөн газраа очоод, нислэгээ хийгээд буцаж аялах зэрэг шинэ аяллын бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч байна. Бид энэхүү хөгжлийн шинэ хандлагыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх шаардлага байна. Ингэснээр 2024 оноос хойш аялал жуулчлалын салбар 2019 оны түвшинд хүрэх магадлал бий. Үүнийг бүс нутгийн хэмжээнд авч үзэх нь зүйтэй.

-2022 оны тухайд салбарын сайдын хувьд та юу хэлэх вэ?

-2022 оны эхний улирлаас зуны идэвхтэй улирлынхаа аяллын захиалгыг хийх тухай төлөвлөлтийг аялал жуулчлалын компани, ТББ-ууд нэгдэж салбар яаманд танилцуулсан. Тиймээс цаг алдалгүй тооцоо судалгааг зөв гаргаж, бүс нутаг, чиглэлээ зөв тодорхойлж аяллын захиалгуудыг хийх хэрэгтэй гэж үзэж байгаа.

Цөөн хүнтэй, байгалийн аяллыг хүмүүс их сонирхох болсон тухай мэргэжлийн байгууллагуудын судалгаа харуулж байна. Тиймээс цар тахал намжих үед Монголыг зорих жуулчид идэвхжих хүлээлттэй байна.

Ялангуяа хөдөө орон нутгаар аялах аялагчдын тоо тодорхой хувиар нэмэгдэх хандлага байна.

Та ярилцлагын эхэнд дотоодын аялал жуулчлал сэргэсэн тухай хэллээ. Энэ сэргэлтийг дагасан ямар өөрчлөлт мэдрэгдэж байна?

800 тэрбумын эргэлт эдийн засаг талаасаа эерэг үзүүлэлт мөн боловч дотоодын аялал нэмэгдэхийн хэрээр орчны бохирдол, дотоодын аялагчдын тав тухыг хангах, стандарттай газраар үйлчлүүлэх, дэд бүтцийг сайжруулах шаардлага гарч байна.

Дотоодын аялагчдын ихэвчлэн очдог газар отоглох цэгүүдийг байгуулан аялагчдыг ариун цэврийн байгууламжаар хангах, хог хаягдлыг ангилах боломжийг олгож байна.

Аялал жуулчлалын стандартуудад тодорхой өөрчлөлтүүд орсон. Гэр буудал, зочид буудал нэг түвшинд ижил үнэтэй үйлчилж болох уу. Үүний ялгаатай стандартыг шинэчилсэн. Мөн A,B,C гэх гурван ангилалд үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Энэ нь гадаад, дотоодын жуулчдын аюулгүй байдлыг хангахад тустай.

Хөдөлгөөний эрчмээс шалтгаалаад буюу:

• 5-10 мянган хүн очдог газарт A зэрэглэлийн
• 5 мянга хүртэлх B зэрэглэлийн
• 5 мянгаас дотогш хүртэлх C зэрэглэлийн үйлчилгээний цогцолборыг байгуулж жуулчдын аюулгүй байдлыг хангахаар бичиг баримт, компанийн сонгон шалгаруулалт зэргийг боловсруулан ажиллаж байна. Ирэх хавраас энэ ажлууд улам эрчимжих юм.

Та энэ салбарын цах тахлын үеийн нөхцөл байдал хийгээд цаашдын төлвийн талаар нэгтгэж дүгнэ гэвэл юу хэлэв вэ?

Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийгээгүй. Тодорхой хэмжээнд үйл ажиллагаа өрнөж байгаа. Зочид буудлууд цар тахлын үед тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд зочид буудлууд 1.7 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн мөнгөө авч чадахгүй байсныг Засгийн газрын наймдугаар сарын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ асуудлыг шийдэж өгсөн.

Бид цахим үзэсгэлэнг зохион байгуулж үзлээ. Үүнээс харахад зочид буудлуудад 200 сая төгрөгийн захиалгуудыг өгсөн байна. Бидэнд шинэ арга хэлбэр үгүйлэгдэж байна. Аялал жуулчлалынхаасаа зугтаах биш, төр, хувийн хэвшил, ТББ гурван тал нэгдэж асуудлаа шийдэх хэрэгцээ байна.

Аялал жуулчлалыг сэргээхэд хамтын ажиллагаа маш том гарц болно. Ойлголцлын өндөр түвшинд бид хамтарч стратеги боловсруулах шаардлагатай байна. Хугацаа алдаж болохгүй. Тиймээс 2022 оноос цар тахлын нөхцөл намжих гэж найдаж байна. Мөн үүнтэй хэрхэн зохицож аялал жуулчлалаа хөгжүүлэх вэ гэдэгт шинэ шийдэл, гарц хэрэгтэй.

  • Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална
    Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно
    Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг
    Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө
    Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно
    fortis.hospital.in@gmail.com

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

Сүүлийн өдөр 393 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжи

2021-11-30

Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт,

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...