Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдаж эхэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийн дагуу тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцэх юм. Уг хуралдааны дараа УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх ажээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдөрийн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар тагнаж чагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулж өгөхийг хүссэн. Үүний дагуу өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо 08:30 цагаас хуралдах байсан ч 10:00 цагт хурал хаалттай эхэллээ. Тусгай хяналтын дэд хорооны даргаар С.Батболд ажилладаг бол Г.Занданшатар, Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Цогтбаатар нар уг хорооны гишүүн юм.
0 cэтгэгдэлтэй