Яагаад сошиал маркетинг чухал вэ?

2021-11-15 Дэд онцлох 1

Сонингийн буланд хэвлэгдсэн, харагдахгүй шахуу сурталчилгааг мөнгөө төлөөд худалдаж авсан хэдхэн хүн нь л уншаад өнгөрдөг байсан цаг үед өссөн юм болохоор сошиал маркетинг гээч эдийг нэг л сайн ойлгож өгдөггүй шүү.

Хэдэн найзуудынхаа зургийг харж, холын хамаатантайгаа мэнд солилцох төдий ашигладаг байсан Фэйсбүүк хэзээ маркетингийн чухал хэрэгсэл болчихсон юм бүү мэд.

Залуу дүү нар зөвлөгөө өгч, сошиал маркетинг хийлгэ гэж их ятгадаг боллоо. Дэмий зүйлд мөнгөө үрэхээс айдаг миний хувьд энэ талаар сайтар уншиж судлах шаардлага зайлшгүй тулгарсан юм.

Амжилт контент маркетингийн компанийн судалгааны дагуу цуглуулсан маркетингийн чухал, чухал давуу талуудтай танилцана уу.

БРЭНДИЙН ЦАГААН ТОЛГОЙ Л ГЭСЭН ҮГ

Урьд сонин эсвэл сэтгүүлээр л мэдээлэл өгдөг байх үед брэндийн талаар бүрэн ойлголт буюу дэлгэрэнгүй мэдээллийг авах боломж хомс байсан. Хүмүүс ч нэг их сонирхдоггүй байсан байж мэднэ. Харин одоо бол байдал өөр болсон шүү дээ.

Ямар түүхтэй компани болох, ханаас бараа материалаа татдаг, ямар хүмүүс ажилладаг гээд брэндийн backround-ийг судалж байгаад үйлчлүүлэх сонирхол масст эрс нэмэгдсэн.

Тиймээс үүнийг нь амархаан хийчхэж болох газар нь ЦАХИМ орчин болдог юм байна.

Дэлхий даяар нийт маркетерүүдийн 91% нь сошиалаар мэдээллээ цацаад борлуулалт нь эрс өссөн талаар хуваалцсан байдаг.

ХЭМНЭЛТТЭЙ ГЭЖ ЖИГТЭЙХЭН!

Маркетингийн арга барил, компанит ажлаас хамгийн өртөг багатай нь цахим сурталчилгаа тодорсон гэнэ. Тэглээ гээд бусад аргууд нь үр дүнгүй гэсэн үг биш шүү. Мэдээж зорилтот хэрэглэгчээсээ хамаараад аль арга нь ч үр дүнтэй байх боломжтой. Зүгээр л телевизийн хамгийн оргил үеэр реклам цацах үнээр нэлээээд олон өдөр бүүст явуулах боломжтой л гэсэн үг юм.

Мөн гаргасан зардлаасаа хамаагүй өндөр үр дүн гардаг бололтой юм.

ШУУД ХАРИЛЦАА ҮҮСГЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Хүмүүс дэлгүүр хэсэж байх үедээ эсвэл үйлчилгээ авч байх үедээ хэлээгүй хав дарсан зүйлсээ цахим орчинд чөлөөтэй илэрхийлж чаддаг. Угаасаа Фэйсбүүк болон Инстаграм зэрэг платформууд нь хүмүүсийн дотроо бодож, санаж явдаг зүйлсийг гаргаж ирэхэд тулгуурласан функцтэй шүү дээ.

Жишээ нь стори хийх, коммент үлдээх зэргээр хүмүүс өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлж байдаг бөгөөд түүнийг бизнесүүд өөрт ашигтайгаар ашиглаж “feedback” цуглуулан тэдэнтэй шууд харилцаа үүсгэж чадах юм.

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл бизнес эрхлэгч бидэнд маш чухал байдгаас хойш. Мэдэхэд илүүдэхгүй биз.

ИТГЭЛ ДААХУЙЦ ДҮР ТӨРХИЙГ БҮРДҮҮЛНЭ

Бүрэн мэдээлэлтэй, сайн хөгжүүлсэн page хуудас хүнд шууд “итгэл даах брэнд мөн” гэсэн дохиолол илгээж байдаг гэнэ. Сонин байгаа биз.

Гэтэл хэчнээн сайн бүтээгдэхүүн оруулж ирээд тохижилт сайтай өрөөнд, гоё байршилд худалдаа эрхлээд цахимаар түүнийгээ түгээхгүй бол хэн ч тоож очихгүй байх эрсдэл отож байх бололтой.

Ер нь цахим орчинд сурталчилгаа хийх нь “алба биш алба” болчхоод байгаа юм шиг. Ажил, амралтын аль ч үед завгүй буцалж байдаг цахим орчинд хэн өөрийгөө илүү илэрхийлж чадна, тэр хожино.

Ийнхүү зөв ашиглаж чадвал хамгийн зардал багатай мөртлөө хамгийн үр дүнтэй байж чаддаг маркетингаар “сошиал орчин” гэдэг нь гарцаагүй болоод явчихлаа. Ер нь ч цаашдаа ч зогсолтгүй эрчимжих хандлагатай энэ салбарт эртхэн хөл тавихгүй бол зах зээлийн дүрмээр арчигдах нь цаг хугацааны л асуудал болсон байна.

Бусад бизнес эрхэлж байгаа найз нөхөд, старт-апууддаа сошиал маркетингаар сурталчилгаа хийж байгаарай гэж аминчлан захих байна.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...