Дуучин Л.Байзада таалал төгсжээ

2021-11-16 Нийгэм 1

Хүүхдийн ордны “Цэцэг” хамтлагаас уран бүтээлээ эхлүүлсэн авьяаслаг дуучин, ая зохиогч Л.Байзада хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Түүний “Танилцъя охин минь”, “Нандин эрдэнэ”, “Миний нутгийн өглөө”, “Ондоо” зэрэг олон дуу зуун дамжин залуусын сонирхолд хөглөгдөн эгшиглэж байсан цаг бий.

Л.Байзадагийн зохиосон олон дуу Монголын эстрадын дуучдын урын санд орж, дуулагдаж ирснийг энд дурдах нь зүйтэй.

1988-1992 онд Багшийн сургуульд суралцаж төгссөн тэрээр 1972 оны аравдугаар сарын 26-нд эхээс мэндэлсэн билээ. Агуу жүжигчин Латифийн хоёр ч сайхан хүү тэнгэрт байгаа аавыгаа бараадахаар цувраад одлоо. Даанч харамсалтай. Авьяаслаг дуучин Л.Байзада бол хорь, хориннэгдүгээр зуун дамнасан Монголын эстрадын гэрэлт нэгэн од байсныг хэн ч үгүйсгэхгүй.

Эх нутгийнхаа элгэн хөрсөнд тайван нойрсоорой.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

Сүүлийн өдөр 393 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжи

2021-11-30

Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт,

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...