БНХАУ өвлийн олимпид зориулж хиймэл цас үйлдвэрлэж эхэллээ

2021-11-17 Дэлхийд 1

Хятадад ирэх оны хоёрдугаар сард эхлэх Олимп, Паралимпэд зориулан хиймэл эко цас үйлдвэрлэж эхэлсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.

Хүрээлэн буй орчин болон усны эх үүсвэрүүдэд аюулгүй цасыг бэлтгэх ажлыг Бээжингийн Яньцин дүүрэг дэх уулын цанын төв хариуцаж байгаа гэнэ. Өвлийн олимпод багтдаг спортын төрлүүд нь цасны хэмжээ, зузаан, нягтрал зэрэгт өндөр шаардлага тавьдаг бөгөөд байгалийн цас ийм төрлүүдийн спортод тохиромжгүй байдаг аж. Тиймээс хиймэл цас бэлтгэхэд хамгийн тохиромжтой цаг ууртай Яньцин дүүргийг сонгосон байна.

Одоогоор 170 тусгай төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ. Төсөл 800 мянган кв.метр талбайг хамрах бөгөөд энэ үйлдвэрийн ажилчид 1,2 сая куб метр цас үйлдвэрлэх шаардлагатай гэнэ.

 

Холбоотой мэдээ

Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын засгийн газар жолоочгүй такси үйлчилгээнд явуулах зөвшөөрлий

2021-11-27

Коронавирусийн шинэ хувилбарыг ДЭМБ аюултай ангилалд оруулж, “Омикрон” хэмээн нэрлэжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Бай

2021-11-27

Коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбар илэрчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрү

2021-11-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...