Брэдли Купер, Ирина Шейк нар ямар дахин болзож эхэлсэн үү!!!

2021-11-17 Дэлхийд 1

Супер модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар эргэн нийлсэн байж магадгүй гэнэ.

Нью-Йоркийн төвөөр явган алхах дуртай Ирина Шейк энэ удаад экс сүйт залуу Брэдли Купертэйгээ хамт зугаалж яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

Дөрвөн жил хамт амьдарч, Лея гэх охинтой болсон тэд 2019 онд салсан юм. Гэхдээ тэд дөрвөн настай охиноо ээлжлэн авч, сайн найзуудын харилцаатай байдаг билээ. Тэд заримдаа охинтойгоо хамт гурвуулаа хоолонд орж, охиныхоо баяруудаар хамт байх нь бий.

Тэгвэл энэ удаад Ирина, Брэдли нар хоёулхнаа зугаалжээ. Ирина экс сүйт залуугаа сугадан юм ярьж, инээлдэн алхсан нь тэднийг эргээд нийлсэн гэх мэдээлэл гарахад хүргэжээ. Тэд Брэдлигийн гэрийн ойролцоо алхаж явсан байна.  Тэд мөн саяхан Хэллоуины баярыг хамтдаа тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ

Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын засгийн газар жолоочгүй такси үйлчилгээнд явуулах зөвшөөрлий

2021-11-27

Коронавирусийн шинэ хувилбарыг ДЭМБ аюултай ангилалд оруулж, “Омикрон” хэмээн нэрлэжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Бай

2021-11-27

Коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбар илэрчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрү

2021-11-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...