Гуравдугаар тун ядуу буурай орнуудад олдохгүй нөхцөл үүсчээ

2021-11-19 Дэд онцлох 0

Дэлхий дахинд цар тахлын дэгдэлтийг бууруулах гарц нь нэмэлт буюу гуравдугаар тун гэдэгтэй санал нэгдээд байна. Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд нэмэлт тунгийн дархлаажуулалт нь хүн амынх нь ердөө 4.6 хувь нь вакцинд хамрагдаад буй бага орлоготой орнуудын вакцины нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэдэгт санаа зовниж байна.

Өнгөрсөн баасан гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ, дэлхий даяар эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, эмзэг бүлгийн хүмүүс эхний тунгаа ч хийлгээгүй болохыг анхааруулжээ.

“Чинээлэг орнууд эмийн компаниудад өндөр үнэ төлснөөр дарааллын эхэнд бичигдсэн тул тэдгээр орнуудад хамгийн эхэнд вакцин нийлүүлэгдэж байна.

Өргөн цар хүрээгээр авч үзвэл, дэлхийн хэмжээнд нийлүүлсэн нийт вакцины тунгийн дөнгөж нэг хүрэхгүй хувь нь ядуу буурай орнуудад ногдож байна” гэж “Oxfam” байгууллагын эрүүл мэндийн бодлогын зөвлөх Анна Марриотт ярьжээ. Харин Монгол Улсын хувьд гуравдугаар тунд хамрагдах нөөц хангалттай байгаа ч иргэдийн хамрагдах идэвх төдийлөн хангалтгүй байна.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...