Вакцинд хамрагдах уу, халдварт нирвэгдэх үү?

2021-11-19 Дэд онцлох 1

Дэлхий дахинд ковид-19 цар тахлын нөхцөл байдал улам бүр муудаж, халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. ДЭМБ болон улс орнууд энэхүү тархалтыг бууруулах гол арга хэрэгсэл нь дархлаажуулалт гэдгийг хэлж байна.

Тухайлбал, Германд “COVID-19” халдварын үзүүлэлтүүд урьд бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч нэмэгдэх болсонтой холбоотойгоор тус улсын эрх баригчид вакцинд хамрагдаагүй иргэдэд шинэ хязгаарлалтуудыг тогтоохоор тохиролцжээ.

Эрх баригчдын шийдвэрийн дагуу вакцинд хамрагдаагүй иргэдийг оршин сууж бүс нутагт нь сүүлийн долоо хоногийн хугацаанд 100 мянган хүн тутамд ногдох эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо гурваас давсан тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглоно. Одоогийн байдлаар Хамбург, Доод Саксони, Шлезвиг-Хольштейн, Саараас бусад мужид энэ үзүүлэлт гурваас даваад байна.

“2G” хэмээн нэрлэж буй энэхүү журмын хүрээнд зөвхөн вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг л урлаг, спортын томоохон үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрөхөөр зохицуулжээ.

Тэгвэл даваа гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг дахин тогтоохоос сэргийлэхэд нэмэлт тун амин чухал ач холбогдолтой болохыг мэдэгдсэн юм. Тэрбээр, “Цаашид вакцины гурав дахь тун буюу нэмэлт тунг тариулах нь чухал хүчин зүйл болж, бид бүхний амьдралыг бүх талаар хөнгөвчилнө” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Мөн Австрид вакцинд бүрэн хамрагдсан статусын хугацаа хоёр тунг хийлгэснээс есөн сарын дараа дуусаж байна. Израилын хувьд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол бялдаржуулах төв, зоогийн газар зэрэг бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд шаардаж буй ногоон паспортоо ашиглахын тулд иргэд гурав дахь тунгаа хийлгэх шаардлагатай байна.

“COVID-19”-ийн вакцинуудын үүсгэсэн дархлаа цаг хугацааны явцад суларч, “Дельта” хувилбарын тархалтын улмаас өвчлөл нэмэгдэж байгаа нь чинээлэг орнуудыг “вакцинд бүрэн хамрагдсан” гэж үзэх нөхцөлөө өөрчлөхөд хүргэж байна. Одоогоор вакцины хоёр тунг тариулсан тохиолдолд бүрэн тунд хамрагдсан хэмээн тодорхойлж байгаа билээ.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...