Фэйсбүүк энэ хүртэлх амжилтаа эрсдлээс хэрхэн хамгаалсан бэ?

2021-11-19 Дэлхийд 1

Аливаа бизнес бүрд өршөөлгүй нэг өрсөлдөгч гарч ирдэг нь зах зээлийн үнэн юм.

Хэд хоногийн өмнө л 6 цаг үйл ажиллагаа нь зогсоход л дэлхий дахин хамтдаа сандарч байсан Фэйсбүүкэд ч мөн айдас төрүүлсэн өрсөлдөгч гарч ирсэн юм.

Марк Цукерберг Инстаграм, Фэйсбүүк хоёр нэгэн зэрэг орших боломжгүй аль нэг нь ялж эсвэл нэг болж нэгдэх гэсэн хоёр арга зам бий гэж үзэж байв. Нэг мөр зах зээлээс арчиж хаядаггүй юмаа гэхэд асар том хохирол учруулж, хэрэглэгчдийн хооронд зааг үүсгэх төлөвтэй байсныг та бүхэн санаж байгаа байх.

Тиймээс тэрбээр Инстаграмыг худалдаж авах 1 тэрбум долларын санал тавьсан байдаг.

200 сая доллар, 400 сая доллар, ихдээ 700 сая доллар бол тухайн үеийн томоохон амжилтад хүрсэн залуу старт-апуудын ханш байсан . Залуу гэдэг нь 4-7 жилийн настай компаниудыг хэлж байгаа юм.

Харин инстаграм тухайн саналыг хүлээж авах үедээ ердөө 2 настай байсан гэдгийг санаарай. Тэр үед арай л дэндсэн гэмээр үнээр худалдаж авсан нь магадагүй Маркийн хийсэн хамгийн ухаалаг шийдвэр байсан гэж бодож байна.

Удалгүй Инстаграм хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж Фэйсбүүк хаягтай хүн бүр л шахуу Инстаграмтай болж байв.

Ийнхүү Инстаграм жилд 3,2 тэрбум доллар олдог ашигтай бизнес болж хувирсан юм.

Удалгүй Whatsapp-ыг 19 тэрбумаар худалдаж авсан бөгөөд Снапчат-д 3 тэрбумын санал тавив.

Ийнхүү та бүхний өдөр бүр орж шалгадаг Фэйсбүүк өөрийн амжилтаа эрсдэлээс хамгаалж чадсан билээ. Магадгүй тэр үед Инстаграм татгалзсан бол бид Фэйсбүүк хаяг гэж байхаа болих байсныг ч үгүйсгэхгүй.

Холбоотой мэдээ

Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын засгийн газар жолоочгүй такси үйлчилгээнд явуулах зөвшөөрлий

2021-11-27

Коронавирусийн шинэ хувилбарыг ДЭМБ аюултай ангилалд оруулж, “Омикрон” хэмээн нэрлэжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Бай

2021-11-27

Коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбар илэрчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрү

2021-11-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...