Г.Занданшатар: Манай улсын хүн амын 15 хувь гуравдугаар тунд хамрагдсанаар халдварын эрсдэл 60 хувь буурлаа

2021-11-19 Нийгэм 2

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэдээ Ковид-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах үүднээс бүүстэр буюу гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа.

Дэлхийн зарим улс орон, тухайлбал Ервоп тивд цар тахлын халдварын тоо нэмэгдэж, нас баралтын хувь хэмжээ өсч байгаа бөгөөд энэ нь вакцинд хамрагдаагүй байгаатай шууд холбоотойг ДЭМБ-аас анхааруулж байна. Харин эсрэгээрээ иргэдээ гуравдугаар тунд хамруулсан улс орнуудад халдварын тоо хумигдаж, энгийн амьдралдаа өдөр ирэх тусам орж, эдийн засаг сэргэж байгааг онцоллоо.

Тухайлбал Монгол Улс нь өнөөдрийн байдлаар нийт вакцинд хамрагдвал зохих насны иргэдийнхээ 15 хувийг вакцины гуравдугаар тунд хамруулснаар халдварын тархалтыг 60 хувь хүртэл бууруулж чаджээ. Тиймээс нийт иргэдийг цар тахлын эсрэг вакцины гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Мөн вакцины тухай ташаа мэдээлэлд автахгүй байхыг сануулахын сацуу манай улсад хийгдэж буй вакциныг дэлхийн улс орнууд өргөнөөр хэрэглэж аюулт тахлаас ард иргэдээ хамгаалж байгааг дурдав.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

Сүүлийн өдөр 393 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжи

2021-11-30

Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт,

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...