“Бүүстер” тунгийн нөлөө

2021-11-22 Дэд онцлох 1

Дэлхий дээр коронавирусийн халдвар тархаад даруй гурав дахь жилийн нүүр үзэх гэж байна. Энэ тахал дэлхий даяар олон сая хүний амь насанд хүрсэн нь харамсалтай ч бид ямартай ч үүний эсрэг вакцинтай болсон нь сайн хэрэг.

Коронавирусийн эсрэг туршилтын вакциныг АНУ-д 2020 оны тавдугаар сараас тарьж эхэлсэн. Манай улсад өнгөрөгч оны хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалт эхлэв. Үүнээс хойш өнөөдрийг хүрэх хугацаанд нийт хүн амын 69.4 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 66 хувь нь буюу 2147217 иргэн хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин өнгөрсөн есдүгээр сарын 23-аас нэмэлт гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Дархлаа сэргээх нэмэлт тунд нийт хүн амын 17 хувь нь буюу 561338 иргэн хамрагдсан байна.

Нэмэлт гуравдугаар тунд хамруулж эхэлснээс хойш халдварын тохиолдлын тоо, хүндрэл, нас баралт буурч байгаа талаар мэдээлсээр буй. Тухайлбал нэг сарын өмнөхтэй харьцуулахад халдварын тохиолдлын тоо 26 хувиар буураад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал 40 хувиар буурч, өвчний улмаас хүндэрч, нас барах тохиолдол ч цөөрчээ. Мөн өдрөөс өдөрт гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвх нэмэгдэж, энэ тоо 10-11 мянгад хүрсэн.

Дэлхийн олон улс орон ард иргэдээ вакцины гуравдугаар тунд хамруулж, халдварын нөхцөл байдал сайжирч байгаа үр дүн гарч байгаа юм. Тодруулбал, Израиль улсад дөрөв дэх давалгаа дэгдэхээс өмнө буюу энэ зун Файзер вакцины гурав дахь тунг тарьж эхэлсэн. Үүний үр дүнгийн талаар Харвардын их сургууль, Израйлийн Кланит судалгааны хүрээлэнтэй хамтран тус улсын хамгийн том эрүүл мэндийн байгууллага болох “Clanit health services”-ийн датанд тулгуурлан судлахад нэмэлт тун коронавирусийн эрсдэлийг бууруулж байгаа дүн гарчээ.

“The Lancet Trusted Sourse” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа нь “бүүстэр” тунгийн талаар хийсэн хамгийн том судалгаа аж. Тэд 2020 оны долоодугаар сараас 2021 оны есдүгээр сарын хооронд гурав дахь удаагаа коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн 728321 хүнийг судалгаандаа хамруулжээ. Ингэхэд нэмэлт тунг тариулснаас хойш долоон хоногийн дараа эсрэг биеийн титр өссөн байсан гэж судлаачид тэмдэглэсэн байна. Түүнчлэн Ковид 19-ийн шалтгаант нас баралт буурчээ. Судалгаагаар нэмэлт тун тариулсан хүмүүсийг вакцины хоёр тунд хамрагдаад таваас доошгүй сар болсон хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх эрсдэл 93 хувиар, хүндрэх эрсдэл 92 хувиар, нас барах эрсдэл 81 хувиар бага байжээ.

Гурав дахь тун нь өмнө хийсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой юм. Дэлхий дахинд энэ мэт судалгааны сайн үр дүнгүүд гарсаар байна. Түүнчлэн зарим улсад вакцин байхгүй, зарим нь иргэдээ төлбөртэй вакцинд хамруулж байгаа бол бид шилж сонгон тариулах боломжтой байгаа нь сайн хэрэг. Тиймээс иргэдээ дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдахыг уриалсаар буй.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...