Ж.Одонцэцэг: Бясалгал бидэнд “би” гэх эзэн биеэ олж, гэгээрлийн цэгт хүрэхэд тусладаг

2021-11-22 Дэд онцлох 1

Шашныг оюун санаандаа л агуулах учиртай. Хэн нэгэн хүн сэтгэл санааны зөв байр сууринд байвал бие хэлний бүх үйл ажиллагаа нь шашны төлөө оршмой. Зөв санаанаас хандаж байгаа ч, хэрхэн яаж зөв сэтгэхээ мэдэхгүй бол бүхий л амьдралаа сүм хийдэд өнгөрүүлээд, судар шаштир уншаад ч нэмэргүй. Тиймээс зөв сэтгэх нь эн тэргүүнд эрхэм буй хэмээсэн байдаг.

Далай багшийн айлдвараас…

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит ярилцлага уншигч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцлагаараа тухайн байгууллагын тулгын гурван чулуу болон хэрэгжиж эхэлсэн эмчилгээний аргууд, тэдгээрийн онцлогийн тухай ярилцлаа.

– Уншигчидтайгаа ярилцлагаараа уулзаагүй удсан байна. Шинээр бий болгон хэрэгжүүлж буй нэмэлт эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар уншигчдадаа мэдээлэл хуваалцаач?

Манайх 3 үндсэн чиглэлээр буюу байгаль эхээ хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах, сэтгэл оюун бодлоо зөв залж чиглүүлэх гэсэн чиглэлүүдээр дотоод үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж байгаа. Эрүүл мэндээ хамгаалах чиглэлт үйл ажиллагаан дээр бид уламжлал болсон байгалийнхаа далд увдисаар үзлэг оношлогоогоо хийж өгч байна.

Үзлэг оношлогооны гол зорилго нь хүмүүсийг одоо л өвдлөө гэсэн үедээ эмнэлгийг зорих бус, аливаа өвчнөөс наана нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг нь ухамсарлуулах үүднээс идэж ууж байгаа хоол хүнсний зөв зохистой хэрэглээг тухайн махан биений өвдөлттэй нь уялдуулж зөвлөгөө өгч байна. Бид эхээс мэндлэх цагаасаа газар, уул устайгаа шүтэн барилдлагатайгаар ирдэг.

Мөн сэтгэл оюун бодлоо зөв залж чиглүүлэх гэдэг нь махан биеийг удирдаж байгаа сүнслэг биеэ зөв захиран, өнөөгийн нийгэмд бодол хүслээ зөв удирдах эрчмийг бий болгохыг хэлж байгаа юм.

Бидний өдөр бүрийн муу зуршил бол техник технологийн хурдтай хөл нийлүүлж, сошиал ертөнцөөс хараат болж байгаа байдал юм. Хэдий их хараат болно төдий чинээ сэтгэл оюунаа доройтуулах үзэгдэл их байна.

Бие биенээ хүндлэх дэг журам, амьд харилцаа, шударга ёс, хүнтэй бүрэн бүтэн өгүүлбэрээр харьцахаа болисон, аливаа юмыг хялбарчлах, дөрвөн мөчөө хөдөлгөх ажлын бүтээмж муу болсон. Жишээ нь хоол хийсэн бэлэнчилсэн, гэр орноо цэвэрлэж, хувцсаа угаахдаа хүртэл бэлэн зүйлийг өмнөө тавидаг болсон.

Энэ бол үнэхээрийн санаа зовох асуудал. Үүнээс болж нийгмийн бүх харилцаанд доголдол үүсч байна. Амьд харилцаа үгүй болж, үг ярианы хомстол, бэлэнчлэх сэтгэлгээнд автаж бие биедээ зориулах хайр энэрэл дутагдаж байна. Энэ бүхнийг зөв голдрилд нь оруулахын тулд манай хамт олон бясалгал, сургалтыг хослуулан явуулж эхэлж байна. Миний дурдсан үндсэн гурван чиглэл болох байгаль эхээ хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах, сэтгэл оюун бодлоо зөв залж чиглүүлэх гэсэн өгөгдлүүд бидэнд оршиж байж махан бие маань эрүүл байдаг гэдгийг л ард иргэд маань ойлгох хэрэгтэй.

– Дээр дурдсан чиглэлүүдээр үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн тэлж байгаа гэж ойлгож болох уу?

Тэгэлгүй яахав. Бид өнгөрсөн хугацаанд цөөнгүй хүнд эмчилгээ хийн сэтгэл зүйд нь зөвлөгөөг нь давхар өгч энэ дундаас хүн юун дээр илүү алдаж энддэг, сэтгэлийнхээ уг чанарыг хэрхэн сайн таниж ойлгох гэх мэт асуудлын улбаагаас бясалгал, сургалтаа явуулах гэж байна. Хүмүүс ч энэ саналыг ихээр тавьж, асуудаг. Мөн манайх саяхнаас өөрсдийн “Байгаль эхийн увдист мутар” хуудсаараа дамжуулан “Эрүүл Монгол – Энгийн алхмаас” нэрийн дор шууд LIVE хийж эхэлсэн. Гол илэрхийлэх гээд байгаа зүйл нь махан бие, сэтгэл оюундаа нэг хормын ч өмнө болов анхаараач ээ, тээж яваа бодлоо зөв болгож өнгөрсөн амьдралын гүн шархаа арилгаж зөвхөн өнөөдрийн цаг хугацаанд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй гэсэн мессеж л өгөх гээд байгаа юм. Нөгөө талаасаа бидний үлдэж буй үр хойч, балчир үрсүүд маань зөв хөрсөн дээр байгаасай гэж бодон энэ бүгдийг жийж байгаа юм шүү.

Мөн зөвхөн “Би” гэх үзлээр бус бусдыг гэх хүндэтгэлийг бий болговол өөрийн сэтгэл оюун бодлыг бүрэн засах юм гэдгийг л хэлмээр байна.

– Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг болох бясалгалын талаар уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Бясалгалын зайлшгүй хэрэгтэй хүчин зүйлс, дотроо хэр олон янз байдаг зэргээс дурдвал?

Яг өнөөдрийн байдлаар л гэхэд бясалгал хаа сайгүй маш их дэлгэрсэн байгаа. Бясалгал нь шашин бүрийн онцлогоос хамаарч тухайн хүнд сэтгэлийн амар амгалан, сайн сайхан зүйлийг өгөх үүднээс бий болсон зүйл юм. Хүн аливаа зүйлийг хэзээ ч энэ тийм үзэл сурталтай, тэр тийм буруу урсгалтай гэж үгүйсгэж буруутгаж болохгүй.

– Өөрөөр хэлвэл шашнаар ялгаварлан гадуурхах хэр хэмжээгээ хумих хэрэгтэй гэсэн үг үү?

Тийм ээ. Та өөрийн хүлээн зөвшөөрч байгаа шашны зөв талыг хүлээн зөвшөөрч, ухамсарлаж чадахгүй бол өөрийгөө зөв таньж чадаагүй явна гэсэн үг. Бүх шашны урсгал нэг л зүйлийг зорьсон байдаг. Буддын шашинд Бурхан багш гэх агуу хүн бусдын оюуныг нээхийн тулд өөрийн махан биеийг өвтгөн тарчлаан, оюуны их гэгээрэлд хүрч байж өөрийгөө зольсон байдаг. Хүн гэдэг өөрөө л бурхан юм байна, хүний сэтгэл гэдэг агуу зүйл учраас хүн бүхэн сэтгэлээсээ үүдэн гарсан байдаг юм байна гэдгийг Бурхан багш тайлсан байдаг.

Бидний хэлж заншсан баруун хязгаар, зүүн хязгаар хэмээн тодотгодог зүйл нь бидний аманд хэлэгддэг л зохиомол зүйл. Байгаль дэлхий ертөнц дээр баруун, зүүн тал гэж хэзээ ч байдаггүй гэдгийг тэрээр өөрийнхөө сургаалуудаар гаргаж ирсэн байдаг.

Ингээд бодоод үзэхэд бүх зүйл өөрийн сэтгэлтэйгээ уялдаа холбоотой. Тиймээс ч бид өнөөгийн нийгмийн техник технологи, сошиалын хурдтай урсгал дундаас зөвийг нь олж шүүн тунгаах цаг нь болсон. Үүнийг ухааруулах нь манай бясалгалын гол онцлог мөн сургалт нь бясалгалтайгаа хосолсон гэдгээр давуу юм.

Яагаад гэхээр “би” хүнийг олохын тулд өөр хоорондоо харилцан яриа үүсгэх, тухайн хүнээ алдсан, оносон зүйлийг өөрөөр нь таниж олуулах гэх мэт зүйлийг ярилцаж үр дүндээ хүрдэг.

Бүх зүйл өөрийн сэтгэлтэйгээ уялдаа холбоотой. Үүнийг бид бясалгалын үр дүнгээр илэрхийлдэг

– Хүн өөрийн доторх “би” хэмээх ертөнцийг нээн танихын гол ач холбогдол юу юм бэ?

Хүн өнөөдөр “Би” гэдэг хүнээ зөв таниад эхэлсэн цагт үнэхээрийн хүсээд байгаа гэгээрлийн цэг буюу оюуны дээдийг хүртэж чадна. Гэгээрэлд хүрэхээрээ заавал байгаа орчноосоо салаад, маш дээд юм бодохдоо гол нь биш. Та өнөөдөр байгаа орчиндоо сэтгэл хангалуун, амар амгалан, уур бухимдал болон хэт их дэвэргэсэн инээд баяслын зүйл гарч ирсэн ч тэр дунд сэтгэлийн голдрилоо зөв цэгт байрлуулж чадвал өөрийгөө олж чадаж байна гэсэн үг. Ингэж л сэтгэлийнхээ тэнцвэрт байдлыг олох нь хамгийн чухал. Үүнд би өөрийн “би” гэх эзэн биеэ олж гэгээрэхийн нэр оршино.

– Энэ бүхэнд хүрэхийн тулд бясалгалыг сонгох нь хамгийн оновчтой байх нь ээ?

Бясалгал бол хамгийн оновчтой нь. Гэхдээ энэ дундаа өөрөө өөрийгөө таньж нээхээ мартаж болохгүй. Манай бясалгалд хамрагдсан хүн нэг бүрийн алдаа эндэгдэл, амжилт гээд бүх зүйлийг бид хамт илрүүлэн таниулж өгнө. Хамгийн гол нь та өөрийнхөө “би” гэх биеийг олох. Хэдхэн өдрийн бясалгалд суугаад гэнэт гэгээрээд, авшиг аваад явахгүй. Надтай уулзсан маш олон хүний ярианаас сонсоход “Би тэр бясалгалд явсан, тэгж гэгээрч авшиг авсан” гэж ярьдаг. Үнэхээр яг тэгсэн эсэх нь хэдхэн үг солих явцад мэдэгддэг.

Тэр байтугай өөрийгөө хэзээ ч таньж олоогүй хүмүүс ч төөрөлдөөд явж байдаг. Хүн өөрийгөө дутуу хагас таньж, тэрэндээ огшоод явж огт болохгүй. Та өөрийгөө зөв таньж олсон цагт таны бие ч эрүүл байх болно гэж би бусдад зөвлөдөг. Энийг л таньж мэдүүлэхийн тулд бясалгал маань сургалттайгаа хосолсон хэлбэрээр явагдахаар төлөвлөгдсөн байгаа.

– Бясалгалын сургалттайгаа хослуулж явуулна гэж ойлгож болох уу?

Тийм ээ, манайх тулгын гурван чулуу болсон гурван үндсэн чиглэлээ бусдад ойлгуулах үүднээс сургалтаа ч давхар явуулна. Нэг л өрөөсгөл амьдрал, хөөрсөн сэтгэл, гарт баригдаж байгаа боловч цаг нь ирэхэд хөрсөн дор ороход бие биендээ өмчлөгдөөд үлдэх эзэн биегүй материаллаг зүйлийг шүтэхгүй байх нь хүн бүрийн оюун бодолд оршиж байх ёстой. Бид өнөөдөр зүв зүгээр явж байгаад маргааш нэг чулуунд бүдэрч унаад дахин босч ирэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бид мэдрэмжтэй, мэдрэхүйтэй амьдрах цаг үе маань ирсэн гэдгийг би дахин дахин хэлмээр байна.

Идэж буй хоол ундандаа, хоорондоо харьцахдаа энэхэн богинохон хугацаанд атаа хорсол, шунал тачаалаа хязгаарлая. Манай байгууллагын хувьд Монголын маань нэг иргэн ч болтугай “зөв”-ийг олоод ухаарвал хамгийн том амжилт. Нэг хүний цаана зөндөө олон салаа бий. Эн бүх хүний төлөө улс орны маань удирдлагууд, иргэн нэг бүр өөрсдөө сэтгэлээ зориулаасай гэж хүсч байна.

Үүнд бас нэгэн зүйлийг цухас дурьдахад, Грекийн алдарт философич Платон нэгэн шүүгчийн “Удирдагч хүний гол зорилго нь юу вэ” гэсэн асуултад ийн хариулсан байдаг. Тэрээр, “Ард иргэдээ сайн хүн болгох” гэж хариулсан байна. Энэ нь юуг илэрхийлээд байна гэхээр, эд баялагаар дүүрэн байлгахдаа гол нь биш, сэтгэл оюун санаа нь зөв байхыг л тусган хэлсэн байна. Энэ үг нь биднийг удирдаж буй дээд албан тушаалтнуудад илүү чиглэсэн байгаа юм.

– Анх эхлэхдээ бусдын бие махбод, сэтгэл заслаар эмчилж байсан бол өдгөө үүн дээрээ нэмээд бясалгал гэдэг зүйлээр бусдыг эмчилдэг болсон нь сайшаалтай. Гэхдээ бясалгалын эмчилгээ нэмэгдлээ гээд өмнөх эмчилгээний аргууд өөрчлөгдөхгүй гэж бодож байна?

Үргэлжлээд л явна. Тухайн бясалгалд ирсэн хүн үзлэг оношилгоондоо хамрагдаад цаашаа та өөрөө хүсвэл давхар эмчилгээндээ ч явж болно.

Бие махбод болон сэтгэл засалтайгаа уялдахгүйгээр хэзээ ч бясалгал явагдахгүй. Мөн бясалгал дотроо үнэгүй үзлэг оношлогоогоо хийнэ. Хүмүүс мөнгө бодож бусдыг үнэгүй үзэж оношлож бясалгалдаа хамруулах гэж байна хэмээн ойлгож магад. Бид тухайн хүний ганц хоёрхон оношийг бус бүхэл биеийн оношийг хамгийн боломжийн үнээр хэлж өгч байна.

Дахин хэлэхэд, заавал өвдөж эхлэхээрээ ч юм уу, бие махбодио эвхэрч унатал нь байж байгаад эмчлүүлэх биш энгийн үедээ ч дархлаагаа сэргээх эмчилгээ хийлгэх, дээр нь оюун бодлоо цэгцэлж өөрийгөө удираж чадах юм бол насан туршдаа эрүүл энх, амар тайван байна. Энэ аз жаргалыг л түгээн дэлгэрүүлэх гэж хичээн ажиллаж байна даа. Нэг хүнээ ч гэсэн зөв үзээд оношлоод гаргаж байвал надад жаргал байдаг.

Манай бясалгалын гол онцлог бол “би” гэх үзлийг махан биетэй нь холбож өгөх юм. Тэгж байж бясалгалдаа төвлөрөх, байгальтайгаа холбогдох, байгалиа дээдлэх алхамд ойртдог

– Бясалгалын газар маш олон болсон. Ийм газарт очно гэхээр л нүдээ аньж төвлөрч суугаад, өөрийгөө сонсож, бүх бодлоо цэгцлэх тухай л хүний толгойд орж ирдэг. “Гүн төгс наран” ТББ –ын бясалгалын онцлогийг “бүрэн цогц” гэж ойлгоод зорьж очиж болох нь ээ?

Тийм ээ, зорин ирсэн хүн бүр өөрөө хүсэх юм бол биеийг оношлож өгнө, сэтгэл зүйтэй нь харьцана, цаашлаад өөрийгөө олох аргад чиглүүлж өгнө. Энэ бүхнийг уялдуулж өгнө. Гэхдээ хүнийг та шууд ингэ, тэг гэж албадахгүй. Хоорондоо ярилцаж байж цаашид хэрхэхээ шийддэг. Тухайн хүний асуудал дээр тулгуурлаж цаашдаа ямар үр дүнд хүрэх эмчилгээ хийхээ төлөвлөнө. Манайхтай ижил олон газар бий. Амжилттай явж байгаа, үр дүн сайтай газрууд ч байдаг байх. Манай бясалгалын гол онцлог бол “би” гэх үзлийг махан биетэй нь холбож өгөх юм. Тэгж байж бясалгалдаа төвлөрөх, байгалтайгаа холбогдох, байгалиа дээдлэх алхамд ойртдог.

Бясалгал бол ямар ч зүйл дээр төвлөрч чадах чадлыг л эзэмшихэд оршиж байгаа юм. Хоол хийхдээ ч, хогоо цэвэрлэхдээ ч тэр та энгийн алхмаар төвлөрөх хэрэгтэй.

Нэг жишээ хэлэхэд эмнэлгийн орон дээр найдваргүй болоод хэвтэж байгаа нэг өдрийн настай хүн амьдрах өдрөө уртасгахын тулд байгаа бүхнээ зориулдаг. Шууд би ингээд үхье гэж боддоггүй. Тэрхэн хугацаанд өөрийн алдаа эндэгдлийг сайн олж хардаг, өнгөрсөндөө харамсдаг. Бид ийм айдастай тулгарахгүйгээр алхам тутамдаа зөв сайхан явахын тулд өөрийгөө олох хэрэгтэй. Энийг л зорьж бид хүмүүст тусалж байгаа.

– Ярилцлага уншиж байгаа хүмүүстээ бясалгал маань хэзээ эхлэх талаар мэдээлэл өгье? Мөн нэг удаад хэдэн хүн хүлээн авах вэ?

Бясалгалын нэг анги дүүргэлт маань 10 хүн хүлээж авна. Цар тахлын энэ үед цаг үеийн байдлаа харж байгаад яг хэдний өдрөөс хичээллэж эхлэх товоо бид бусад сувгуудаараа дамжуулан мэдэгдэх болно. Хүмүүс маш эерэгээр мөн хүлээлттэй байдлаар хүлээж авч байгаа учраас даруй эхлүүлэхээр ажиллаж байна.

Амьд байх хугацаандаа биднээс хойш үлдэж байгаа үр хойчдоо сайхан зүйлийг уламжлан үлдээе

– Танд уншигчдадаа хандан зөвлөх зөвлөмж байгаа байх?

Өөрийгөө сайн сонсож байгаарай, өөрийгөө зөвөөр олж таниарай. Би гэгээрчихлээ, би ариусчихлаа гээд байдаг. Үнэхээр зуун хувь тэгж чадсан болов уу гэж өөрөөсөө асууж дүн шинжилгээ хийж байгаарай. Нэгнийг харж урваж шарвадаг зантай бол тэр чинь үгүй болсон уу, гомдох баярлах үедээ чиг баримжаагаа алдалгүй баттай зогсож чадаж байна уу, таны бие эрүүл байна уу, өөрийнхөө биеийг эрүүл сэтгэхүйгээр эмчилж чадаж байна уу гэдгээ өөрөөсөө үргэлж асууж байгаарай. Хариулт нь “үгүй” гэж байвал та сэтгэл болоод оюуны гэгээрлийн хувьд үнэхээр төлөвшөөгүй байна л гэсэн үг.

Та зулыг өдөр шөнөгүй бадраадаг байсан ч бие махбод нь өвдсөн, сэтгэл санаа нь шаналалтай хэвээрээ байгаад байвал энэ нь та өөрийн гэм буруу, алдаагаа хараахан олж хараагүй л байна гэсэн үг.

Үгийн хос гайхамшгийг хоёрхон мөрөнд багтаан хэлсэн өвөг дээдсийн агуу гүн ухааны илрэл философи нь Зүүгээр хатгавал бие өвдөнө, Үгээр хатгавал сэтгэл өвдөнө гэсэн үгнээс харахад үгийн нарийн утга санааг хоёрхон мөрөнд багтааж оюун бодолд тээгдсэн амаар урсах үгний үнэ цэнийг тодорхойлсон байдаг.

– Саяхнаас сошиал хуудсаараа дамжуулан LIVE хийж эхэлж байгаа гэж хэлсэн. LIVE-аараа ямар мэдээллүүдийг ихэвчлэн өгдөг вэ?

“Байгаль эхийн увдист мутар” фэйсбүүк хуудсан дээр маань тавигдсан мэдээллүүд маань нэг хүнд ч гэсэн хүрч байвал үр дүн нь тэр гэсэн үндсэн зорилготой байдаг. Гэхдээ манай ард түмэн LIVE-ийг маань үнэхээр сайн хүлээж авж байгаа, тэр хэмжээгээрээ хүмүүст хүрээд явж байна. Гол зорилго маань өнөө л миний хэлээд байгаа бидний махан биений өвдөлт зовиурыг хэрхэн мэдэх вэ, тэр дундаа миний амны уншлага болоод байгаа биеэрээ аалзан тор шиг хэрсэн цусаа хэрхэн цэвэр байлгах гэсэн чиглэлээр хандсан байдаг. Томчууд бидний тусгал үр хүүхдүүд маань байдаг болохоор тэдэндээ үлгэр дууриалал болж, эрүүл болж өсөж торниход нь тус болох үйлдлийг хийх хэрэгтэй.

Мөн байгальтайгаа ямар холбоотой юм, бид буруу зүйлсээс болоод энэ дэлхийгээс явах цагаасаа өмнө явмааргүй байна, амьд байх хугацаандаа биднээс хойш үлдэж байгаа үр хойчдоо сайхан зүйлийг үлдээе ээ гэдгийг уриалдаг.

Өвөг дээдсийн ёс заншилыг сэргээх, тэр дундаа биднийг хүмүүжүүлсэн дэг журам, ахуйн амьдралыг сэргээх зорилго дор явагддаг юм.

Хүн болгоныг санал нийлж адилхан сэтгэл зүрхтэй байгаасай гэж хүссэний үүднээс мөн LIVE-аа явуулж байна. Цаашдаа ч тогтмол явуулсаар байх болно. Бидний хойч үе болсон залгамж халаа маань сайн сайхан амьдрах ёстой гэдгийг LIVE-аараа дамжуулан илэрхийлдэг.

Бид бие биенээ балар эртний үеэр нь дуудах их дуртай, одоо бол харьцангуй соёл иргэншлийн шинэ төвшинд явж байна. Нийгэм ч хэцүү болсон байна. Аливаа зүйлд авах, гээхийн ухаанаар хандаасай л гэж хүсч байна даа.

– Ярилцлагын төгсгөлд хандаж юу хэлэх вэ?

Бидний өвөг дээдэс агуу онол сургаалиа өөрсдийн аж байдалтай хэрэглэдэг байсны нэг тод илрэл нь шинээр золгож байгаа жилийнхээ амьдралыг үргэлж сайн сайхнаар билэгдэж билгийн улирлын цагаан сараар тавгийн идээгээ өрөхдөө амьдралын сайн сайхныг билэгдэн жаргал зовлон гэсэн томьёоллыг жаргалаар билэгдэн сольж жаргал зовлон, жаргал зовлон, жаргал гэсэн дарааллаар дээдэлдэг агуу фолисофич өвөг дээдсийн соёл одоо ч хэрэглэгдсээр явна. Энэ л агуу философоос бид хэзээ ч салж болохгүй, үеийн үед хэлхээтэй байх ёстой.

ХҮМҮҮН ТА
Өөрийгөө бүтээн бий болгож, цаашид жолоодон явах хөдөлгүүрийн түлхүүрийг ч атгаж байдаг

ХҮМҮҮН ТА
Өөрийн үзэл бодол, үг яриа, үйл хэрэг, амьдарч буй орчин нөхцөл, ажлын хэв маяг, бэлгийн зохисгүй амьдрал гэх мэт хэвшил болсон эдгээр хэмжүүр эрүүл үү үгүй юу гэдгийг тань тодорхойлж байдаг

ХҮМҮҮН ТА
Бие сэтгэлээ зовоон тарчлааж байгалийн хэмнэлийг сөрөн амьдарч буйгаа эрт ухамсарлан таньж, биеийнхээ өгөгдөл, оршлыг сайн сонсож байх нь юу юунаас илүүтэй тусыг танд авчирна

ЭРҮҮЛ ОЮУНЛАГ ОРШИХУЙ ЭС ОРШИХУЙ ТАНААС Л ШАЛТГААЛНА

Гүн шаштир нэн сургаалиас…

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...