С.Амарсайхан хотын захирагчаар ажиллахдаа нийслэлчүүддээ авч өгсөн 10 га газрууд…

2021-11-22 Нийгэм 1

Нийслэл нэгэн үе ногоон байгууламжгүй, нийтийн эзэмшлийн зам талбай бүхнийг хувийн хэвшил нэрийн дор эрх мэдэлтнүүд хууль бусаар авч, иргэнд ээлгүй бетонон ширэнгэ болоод байсан.

Улаанбаатарын энэ бэрхшээлийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы үед бүрэн шийдэж байжээ. 2019 онд Улаанбаатар хотын нийт 12 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газрууд тухайн үеийн хотын Захирагч С.Амарсайханы шийдвэрээр нийслэлчүүдийн мэдэлд очсон.

12 нэгж талбарыг хэмжээгээр нь тооцож үзвэл 2,000 ам метрээс эхлээд 2.5 га хүртэл гэхээр нийслэл хотын төвд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайн эзлэх хэмжээ 9 га гаруй талбайгаар нэмэгдсэн. Улаанбаатар хотын 470,444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгийг 10-аад га-гаар нэмэгдүүлжээ.

1. Сүхбаатарын талбайн урдах ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их жанжин Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг “Юү Би констракшн” ХХК-д орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/364 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/344 тоот захирамжаар нийтийн эдэлбэрт авсан. Өдгөө усан оргилуур бүхий амралт, зугаалгын цогцолбор болсон.

2. ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УРД ТАЛЫН АВТО ЗАМ

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Хөрөнгийн биржийн урд талын 700 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д банкны үйл ажиллагааны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/563 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Машины орц, гарцыг хааж авто зам дээр газар олгосон байсныг ийнхүү цуцалсан.

3. МУИС-ийн хичээлийн II байрны урдах ОЮУТНЫ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай буюу 0.12 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/571 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

4. “Улаанбаатар” зочид буудлын өмнөх МОНГОЛ-ТУРКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1.08 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/572 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болголоо.

5. УДЭТ-ын хойд талын Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨ БҮХИЙ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сөүлийн гудамж, УДЭТ-ын хойд тал буюу Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбайн 0.4 га газрыг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д орчны тохижилттой, газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1352 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон юм.

6. АСАШЁОРЮҮГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж, ТЕГ-ын урд талын Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2400 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, олон давхар газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1351 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

7. ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ БАРУУН ТАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат буюу тэмээтэй хөшөөний баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2194 ам метр газрыг “Номин холдинг” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 тоот захирамжаар эрхийг нь хүчингүй болгосон. Өдгөө тус газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийж буй.

8. ТӨМӨР ЗАМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Баянгол дүүргийн 4-р хороо, Вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнгийн газраас Авлигатай тэмцэх газарт ажилчдын орон сууцны орон сууцны зориулалтаар 2300 ам метр газрыг эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1073 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, 1.6 га талбайг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж, тус байгууллагын хөрөнгө оруулалтаар тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

9. ХУУЧИН ХОККЕЙН ТАЛБАЙН ГАЗАР

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд хуучин Хоккейн талбай байсан 1.8 га газрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт спорт цогцолборын зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа 10-аад жилийн турш ашиглахгүй орхигдуулаад байсан тул Нийслэлийн Засаг даргын А/1024 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус байршилд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулаад байна.

10. “ДИПЛОМАТ 95” ОРОН СУУЦНЫ АРЫН ТАЛБАЙ

Чингэлтэй дүүргийн 4-р хороо буюу “Дипломат 95” орон сууцны хойд талын 2000 ам метр газрыг Гадаад хэргийн яамны ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхээр суурийн нүх ухсанаас хойш 6 жил болсон тул нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж, орчны гэрэлтүүлэг бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан.

11. БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗҮҮН ТАЛЫН ТАЛБАЙ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, иж бүрэн тохижилтын зориулалтаар “Ван трейд” ХХК-д эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй 6-7 жил болсон тул нийслэлийн Засаг даргын А/439 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус газарт Богдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн.

12. BLUE SKY-ИЙН ЗҮҮН ТАЛЫН ЭЭЖҮҮДИЙН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Хувь очоод 15 жил болсон Blue Sky зочид буудлын зүүн тал буюу Гадаад хэргийн яамны баруун талд ухаад хаячихсан газар байсныг бүгд мэднэ. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хүмүүсийн талбар болсон уг газрыг эзэмших эрхийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж бүхий ээжүүдийн нэрэмжит талбай болгож тохижууллаа.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

Сүүлийн өдөр 393 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжи

2021-11-30

Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт,

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...