Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нар ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртлээ

2021-11-24 Дэд онцлох 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль, цол тэмдэг гардуулж байна.

Хөдөлмөрийн баатар цол хүртэн УДЭТ-ын жүжигчин П.Цэрэндагва:

-Би төрдөө гурав дахь удаагаа үнэсүүлж байна. Төр минь намайг гурван удаа үнэсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна. Үе үеийг өртөөлж, энэ театрыг өдий хүртэл авч ирсэн уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхээр бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтээ мөргөе. Сэтгэл, хөөрөхгүй байхын арга алга. Гэхдээ бодож, тунгаахаа мартаагүй гэдгээ хэлье.

Ханьдаа их баярлаж байна. Аливаа амжилтын ард хань байдгийг та бүхэн ухаарч, мэдэх билээ. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг юм шүү.

Хөдөлмөрийн баатар Н.Сувд:

-Өнөөдөр би хамгийн түрүүнд шинэ Монгол Улсад орчин үеийн мэргэжлийн театрыг үүсгэн байгуулах гэж итгэл зүтгэл, оюун санаа, авьяас билгээ дайчилсан ахмадууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

Тэдний зүтгэл, тэдний хүсэл бидэнд өнөөдөр шагнал болон бууж байна. Мөн үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Тийм учраас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний хүчээр Монголын театр өдий хүрсэн юм шүү.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...