Эргүүлэн авсан газрыг алдаад эхэлжээ

2021-11-24 Нийгэм 2

Сүхбаатарын талбайг “Женко” Баттулгын “Кердит” банк таллаж аваад Худалдаа Хөгжлийн банкинд зарчихсан байсан. Төв талбайгаа алдчихсан гэдгээ ч мэдэхгүй ангайгаад сууж байхад Хотын дарга С.Амарсайхан усан оргилуур барьж улмаар улсын мэдэлд авсан билээ. Өдгөө ХХБ-ны зүгээс шүүхдэлцээд буцаан авах дээрээ тулсан байх юм.

МУИС-ийн хичээлийн II байрны урдах оюутны талбай

“Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай

УДЭТ-ын хойд талын Цэдэнбалын хөдөө бүхий талбай

Асашёорюүгийн цэцэрлэгт талбай

Тэмээтэй хөшөөний баруун талын талбай

Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн

Хуучин хоккейн талбай

“Дипломат 95” орон сууцны арын талбай

Богд хааны ордон музейн зуун талын талбай

BLUE SKY-ийн зүүн талын ээжүүдийн нэрэмжит ээжүүдийн нэрэмжит хүрээлэн

Сүхбаатарын талбайн урдах хонхтой цэцэрлэгт хүрээлэн

Хөрөнгийн биржийн урдах авто зам.

Эдгээр цэцэрлэгт хүрээлэн, талбайнууд бусдын мэдэлд очсон байсан. Зүгээр нэг иргэн бус УИХ-ын гишүүд, сайдаас илүү МАНАН бүлэглэл авчихсан байсан. Сүхбаатарын талбайг бөх зүрхтэй МАНАН бүлэглэлийн нөхөд л авч чадна.

Өдгөө өдөр шөнөгүй муулуулаад байгаа Шадар сайд С.Амарсайхан маш хүнд тулаан хийж олигархиудын эзэмшилд орсон газруудыг буцаан авсан. Гэтэл өдгөө Хотын удирдлага эдгээр газруудыг буцаан алдаж байгаа сурагтай. Үндсэн хуулиндаа “Газар ард түмний мэдэлд байна” гэж заачихаад буцаан алдаж буйг урагшгүй гэхээс өөр гэх вэ дээ.

С.Амарсайхан буцаан авсан газар бүрээ тохижуулж төрийн мэдэлд гэдгээ тунхагласан нь зөв шийдэл байсан юм шүү. С.Амарсайханы авсан газрыг (10-аад га) буцаагаад алдах дээрээ тулсан байх юм. Одоо яах вэ та минь ээ.

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

Сүүлийн өдөр 393 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжи

2021-11-30

Хэвлэл, хувийн хэвшил хамтарч “хөл тушсан” тусгай зөвшөөрлүүдтэй заргалдана

Хувийн хэвшлил, ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хамгийн их саад тээг болдог зүйл бол төрийн дарамт,

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...