С.Амарсайхан: Эх орон, тусгаар тогтнолоо эгнэгт эрхэмлэж явах учиртай

2021-11-26 Нийгэм 0

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улс тунхагласны баярын мэндчилгээг нийт ард иргэддээ хүргэлээ.

Тэрбээр “Эгнэгт эрхэмлэж яваарай гэж эх орон, тусгаар тогтнолыг өвөг дээдэс минь бидэнд гэрээслэж үлдээсэн.
Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын иргэд, оршин суугчид та бүхэндээ Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол улсаа дэлхий дахинд тунхаглан зарласны түүхт 97 жилийн ойн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье” гэв.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон билээ.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...