С.Амарсайхан: Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй

2021-11-27 Дэд онцлох 0

Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас коронавирусийн шинэ хувилбар болох “Омикрон” мутац олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хуралдлаа.

Хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтэд шинэ хувилбарыг судалж эхэлсэн. Эцсийн байдлаарх дүгнэлт гараагүй байна. УОК-ын хурлаар хэд хэдэн асуудлыг авч шийдвэрлэлээ.

Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх

Тэдгээр улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд ирэхэд нь өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах
Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдын байсан тухайн улсад нь халдвар бүртгэгдээгүй. Бүгд шинжилгээнд хамрагдсан хэдий ч 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлана.

Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах

Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, шинэ мутац бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана” гэв.

Мөн дотоод ямар нэгэн хязгаарлалт болон хөл хорио тогтоох тухай асуудал огт яригдаагүй гэдгийг нэмж онцоллоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Шинэ хувилбар одоогоор зургаан улсад бүртгэгдсэн. Халдварын тархцын хурд нь Дельта вирусээс хэд дахин өндөр бөгөөд вакцины идэвхийг сулруулж байгаа гэж мэдэгдэж байгаа боловч бүрэн тогтоогдоогүй байна. Судалгааны ажил хийгдэж байгаа учраас хориглох, цуцлах арга хэмжээ авахгүй. Ажиглалтын байранд байна.

Иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах ёстой. Хэрэв мутацлагдсан хувилбар орж ирвэл тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа тул нэмэлт тунг эрчимжүүлж байна. Хувь хүний хариуцлагын асуудал яригдах учраас халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, гаднын улс руу зорчихгүй байхыг уриалж байна” гэв.

“КОВИД-19”-ийн шинэ мутац Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави, Израиль, Хонконг, Бельги гэсэн улсуудад бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутац тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...