Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

2021-12-01 Дэд онцлох 0

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв.

Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх аж.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд сурагчдын амралтын асуудлаар мэдээлэл өгсөн. Засгийн газрын зүгээс салбар яаманд дахин эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өглөө. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 3 хүртэл амраах. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн цахим хувилбарт шилжүүлэх чиглэл барьж байна. Гэхдээ сурагчдыг хэрхэн амраах талаар эцсийн шийдвэр гараагүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг мөн хугацаанд цахимаар хичээллүүлэх талаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 10-наас Цагаан сар дуустал цахимаар хичээллүүлэх тухай ярилцлаа.

Их, дээд сургуулийн хувьд арванхоёрдугаар сарын 6-наас нэгдүгээр сарын 10 хүртэл шалгалт цахимаар явагдана.

Танхимаар өгөх шалгалтыг хоёрдугаар сарын 1-нээс хойш өгүүлэхээр ярилцлаа. Иймд арванхоёрдугаар сарын 10 хүртэл гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй байна” хэмээн мэдэгдлээ.

Сануулахад, өмнө нь сурагчдын I улирлын амралтыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, 6 долоо хоног амрааан, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан юм.

БШУЯ-наас хичээлийн шинэ жилийн эхэнд танилцуулж байсан АМРАЛТЫН ХУВААРИЙГ эргэн сануулъя.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ээр хичээлийн жилийг гурван улиралтай болгосон. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана.

Хичээл, амралтын хуваарь:

I улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

II улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

III улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.

Амрах:

I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-нд эхэлнэ.

IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-нд эхэлнэ.

VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-нд эхэлнэ.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...