Солонгос сурагчид 13 настай монгол охиныг зургаан цаг зодож, хийсэн бичлэгээ заржээ

2021-12-02 Дэлхийд 0

БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар тус улсын MBC телевиз мэдээллээ.

Тодруулбал ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч 13 настай монгол сурагчийг зургаан цагийн турш өрөөнд хорьж, зодсон байна. Улмаар тэд хохирогч охинд албадан архи уулгаж видео бичлэг хүртэл хийсэн байна. Бичлэгийг 5000 воноор зарж байсан бөгөөд нийтэд тархсанаар монгол охин сургуульдаа явах боломжгүй болж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орсон байна.

Бичлэг олон нийтэд тархасны дараа цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч хоёр сурагч эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй гэж шийджээ. Энэ талаар хохирогч охин “Гэмт этгээдүүд сургуульдаа явж байгаа. Гэтэл би энгийн амьдралдаа эргэн орж чадахгүй байна. Заримдаа би өөрөөсөө энэ миний буруу юм болов уу гэж асуудаг” хэмээн хэлжээ.

Хохирогч охины эцэг эх Өмнөд Солонгост амьдраад 10 жил болж байгаа гэж MBC телевиз дамжууллаа.

Энэ талаар тодруулахаар Гадаад харилцааны яамтай холбогдоход Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл авч байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Холбоотой мэдээ

Дэлхий нийт Тонга арлаас ирэх мэдээг сэтгэл түгшин хүлээж байна

Бямба гарагт болсон галт уулын дэлбэрэлтийн дараа Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонга арал улс га

2022-01-18

Өвлийн олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Бээжин хотод Омикроны халдвар дэгдэв

Ирэх сард өвлийн олимпын наадам зохион байгуулах гэж байгаа Бээжин хотод Бямба гарагт коронавирусийн

2022-01-17

Сарны сүүдэртэй талаас олдсон нууцлаг биетийн учир тайлагджээ

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын саран дээр ажиллаж буй робот станц нэгэн нууцлаг биетийн зургийг алсаас

2022-01-10

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...