“Омикроноор өвчилсөн 10 хүн цаашаа 20 хүнд халдвар тараах чадвартай”

2021-12-04 Дэд онцлох 0

Омикрон хувилбарын халдварлах чадварын талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Омикрон болон дельта хувилбарын халдварлах магадлал/R value/ дельта дээр 0.8 байсан бол омикрон 2 гэж үзэж байгаа.

Энгийнээр тайлбарлавал дельта хувилбараар халдварласан 10 хүн дунджаар 8 хүнд халдвар тарааж байгаа бол омикроноор өвчилсөн 10 хүн цаашаа 20 хүнд халдвар тараах чадвартай гэж ойлгож болно. Халдварлах чадвар эрс өссөн гэсэн үг.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад 14 хоногийн өмнө өдөрт дунджаар 250 тохиолдол бүртгэгдэж байсан бол одоогоор 4,500 тохиолдол бүртгэгдэж байгаа.

Омикрон хувилбар одоогоор нэн шинэ байгаа учраас халдварын эмнэл зүйн шинж тэмдэг, хүндрэл, нас баралт, эмчилгээний үр дүн судлагдсаар байна. ӨАБНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудад эмчлэгдэж байгаа хүмүүсийн хувьд шинж тэмдэг хөнгөн байгаа гэдгийг мэдээлж буй. Эмчилгээний тактик өөрчлөгдөөгүй. Вакцинд хамрагдаагүй буюу 12 хүртэлх насныхны халдвар авах эрсдэл нэмэгдэж байна гэдгийг мэдээлсэн” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...