Б.Батням: Үнэн зөвийг тунгаах, эргэцүүлэх, илэрхийлэх чадвартай иргэн ардчиллын амин сүнс нь юм

2017-02-23 Ярилцлага 0

ЕБС-ийн сурагчдад илтгэх, мэтгэлцэх урлаг болон манлайллын боловсрол олгож буй “+300” клубийн багш, боловсролын удирдлагын докторант Б.Батнямтай ярилцлаа.

-“+300” клубийнүйл ажиллагаагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Илтгэгч,  мэтгэгч, манлайлагч сурагчдын +300 клуб үйл ажиллагаа явуулаад хоёр жилийг ардаа орхижээ. 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр бид ЕБС-ийн сурагчдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлье, асуудалд олон өнцгөөс дүгнэлт хийдэг нээлттэй иргэн болгон төлөвшүүлье гэсэн зорилгоор “+ 300” клубийг байгуулсан.  Үүнээс өмнө сургуулиуд дээр байгуулж үзсэн юм. Гэтэл байнга санаа тавьж, мэргэжлийн багш нар албан ёсоор ажиллахгүй бол тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан. Тиймээс Манлайллын боловсрол олгох сургалтын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг “Манлайлагч” сургалтын төвийнхөө дэргэд +300 клубийг байгуулсан.

-Танайд суралцсан хүүхдүүдийн амжилтыг харсан. Богино хугацаанд маш сайн бэлтгэгддэг юмшиг санагдсан?

-Зориод ирсэн хүүхдүүд үнэхээр сайн хөгжиж, чадваржиж байна. +300 клубийн гишүүд клуб байгуулагдсан цагаас хойш Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан 40 орчим тэмцээнд оролцож 36-днь тэргүүн байр эзэлсэн байна. Хамгийн сүүлд 2016 оны 10 сард  зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд +300 клубийн гурван шавь маань тус тэмцээнд оролцсон 1840 хүүхдээс мэдлэг, чадвараараа ялгарч алтан медаль авсан.  Тэдний амжилт алтан медаль аваад зогсоогүй бөгөөд хоёр нь ОХУ-д хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ хэлний бэлтгэлтэй нийлээд таван жил 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх авсан.

-Сайхан үр дүн байна шүү?

– Манай клуб үнэнийг илэрхийлдэг, үзэл бодлоо нотолгоо, судалгаанд суурилан бусдад хүргэдэг ирээдүйн нээлттэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой. Одоо манайд500 гаруй хүүхэд хичээллэж  байна. Өдөр бүр гишүүнээр элсэх сонирхолтой хүүхдүүд олноороо ханддаг.Саяхан буюу хоёрдугаар сарын 18, 19-нд Отгонтэнгэр их сургууль, Монголын Карл попперын мэтгэлцээний нийгэмлэгээс зохион байгуулсан Мэтгэлцээний нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд эхний дөрвөн байрыг манай хүүхдүүд эзэллээ. Мөн манайх илтгэх, мэтгэлцэх урлагийн боловсрол олгохын зэрэгцээ хэрхэн ёс суртахуунтай иргэн болох вэ? Хэрхэн Монголдоо хэрэгтэй хүн болж хүмүүжиж төлөвших вэ? Ах зах хүнээ яаж хүндлэх вэ?зэрэг агуулгын хүрээндхүүхдийг зөв хүмүүжил төлөвшилтэй иргэн болоход нөлөөлөх сургалтыг үндсэн агуулгынхаа дундуур шигтгээ байдлаар зохион байгуулдаг.

-Насны хувьд хэдээс хэдэн насныхан маань хамрагдах боломжтой вэ?

-ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчидгишүүнээр элсэх боломжтой. Хандалт маш их байгаа ч бид яг өөрөө хүсээд тэмүүлээд зориод байгаа хүүхдийг авахаас татгалздаггүй. Ийм хүүхэд угаасаа андашгүй байдаг. Тэмүүлэлтэй хүүхдүүдтэй ажиллахад хүртэл урамтай байдаг. Анх ирээд хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэхдээ сандардаг ичдэг гээд олон бэрхшээл бий. Тэгээд хөтөлбөрт хамрагдаад ирэхээр тэр хүүхэд яалт ч үгүй сайжирдаг. Ахлах ангиуд бараг бүгд өглөөний ээлжинд хичээллэдэг болохоор манайх сургалтаа өдөр бүр14.40-.15.40, 15.40-16.40 хооронд ордог.

-Багш боловсон хүчний тухайд. Та энэ багш нарын багаа удирддаг юм байна? 

+300 клуб 20 гаруй багштай. Дандаа МУБИС-ийг төгссөн залуус ажилладаг. Миний хувьд МУБИС-ийг нийгэм эрхзүйн багшаар төгсөж бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд дараа нь Боловсролын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо докторантаар сурч байна. Ер нь бол нийгэм эрхзүй, монгол хэл, боловсролын удирдлагаар төгссөн залуус багшилдаг.

-Хүүхэд болгон илтгэгч болох боломжтой юу?

-Хүн үзэл бодлоо бусадтай ярилцаж ойлголцож байж утга учиртай амьдардаг. Хүүхэд бүрийндотор гайхалтай ертөнц оршдог ч илэрхийлж чаддаггүйгээсээ болоод дотроо л хадгалж явдаг. Ямар ч хүнд дотоод бодлоо зөвөөр илэрхийлж сурах хүсэл бий.Хүмүүсийн хүслээс гадна бидний амьдарч буй ардчилсан нийгэм иргэдэдүзэл бодлоо илэрхийлдэг нийгмийн хариуцлагтай иргэн байхшаардлагыг тавьдаг. Үнэн зөвийг тунгаах, эргэцүүлэх, илэрхийлэх чадвартай иргэн ардчиллын амин сүнс нь юм.Мэдээж хүүхдүүд маш олон талаараа өөрийгөө хөгжүүлэх нь зүйтэй. + 300 клубийн хувьдхүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх, асуудалд олон талаас нь хандах чадвар дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Бидний хичээлийн хүрээнд хүүхэд бусдыг ойлгодог, сонсдог, ном уншдаг, асуудалд сургаар бус судалгаагаар ханддаг зэрэг олон эерэг төлөвшлийг өөртөө бүтээж байна.Ганц хоёрхон жишээ хэлэхэд,“Next top model” шоуны оролцогч Б.Ану-Үжин, “My Voice” уралдааны оролцогчЧ.Мишээл нарын өөрийгөө илэрхийлэн ярьж буйних эерэг, эвлэгхэн байгаа талаар олон хүмүүс +300 клубтэй холбон бидэнд илэрхийлж байсан. Энэ 2 хүүхэд маань 2-улаа +300 клубийн гишүүд.Энэ бол илэрхийлэх чадварт суралцсан хүүхдүүдийн жишээ юм. Бид нар хүүхдүүддээ өөрсдөө маш их хичээ,зүтгэ, өрсөлдөөнт орчинд мэргэжлийн багш нарынхаа өгсөн зөвлөмжийн дагуу хөдөлмөрлө, олны дунд олонтой явж чаддаг бай хэмээн байнга зөвлөдөг.

– Шигтгээ хичээлүүд бас үр дүнгээ өгч байгаа байх?

-Тийм ээ. + 300 клубийнхээ гуравдугаар чуулганыг ирэх сард  хийх гэж байна. Хүүхдүүд маань одоо чуулгандаа бэлдэхийн зэрэгцээ бүгд үндэсний хувцастайгаа чуулахаар тохирсон. Цаашдаа бид Монгол эх орондоо өөрийн чин сэтгэлээр ханддаг иргэн болгон төлөвшүүлэхэд түлхүү зорино. “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гээд сайхан дуу байна. Бид зөв шүү гэж бодоод өнгөрөх нь өөрчлөлт биш. Би хүүхдүүддээ “Ээж чинь чамайг гоймон аваад ир гэвэл чи орос, германы гоймон гэхээсээ илүүтэй Монгол үйлдвэрийнхийг худалдаж аваарай” гэж хэлдэг.  Зажилж яваа бохио гудамжинд хаядаг биш  хогийн саванд хийцгээе гэх мэт олон чухал уриагыг шавь нартаа уриалж, шавь нар маань цаашлаад найзууддаа уриалдаг.  Энгийн жижигхэн зүйлээс эх орноо хайрлах сэтгэл эхэлнэ гэдэг шүү дээ. Манай хүүхдүүд мундаг шүү.

-Энд ирж үзээгүй маш олон хүүхэд байгаа. Тэдэнд хандаад юуг хэлэх вэ?

– Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Би шавь нартаа байнга хэлдэг. Биеэ засаагүй, гэрээ бол засах талаар бодоо ч үгүй нөхдүүд төр яриад явж байгаа нь алдаа юм. Тэгэхээр өөрийнхөө төлөө би хэрхэн хөгжих вэ?, би хаана хөгжих вэ?гэсэн асуултуудыг өөртөө тавиад эрэл хайгуул хийгээд үз. Заавал +300 клуб дээр ирж сур гэж хэлэхгүй.Гэхдээ үнэхээр сурах зорилго тавиад зориод ирвэл аль болох хүлээж аваад клуб дээрээ суралцуулахыг бодно.

Аав, ээжүүд маань та бүхэнд маш их талархдаг байх. Талархахаас ч өөр арга алга, хүүхдүүд оюутны амьдралд, нийгмийн харилцаанд орохоосоо өмнө чухал чадвар эзэмшиж байна шүү дээ?

– 2016 оны УАШТ-нд +300 клубийн шавь нар түрүүлсэн бөгөөдтүрүүлсэн 3 шавийн маань хоёр нь  ОХУ-д  суралцах эрхээр шагнуулсан гэж ярьсаныг санаж байгаа байх. Хүүхдүүдийн маань шагналыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хурлын их танхимд 2016 оны 12 сарын 02-ны өдөргардуулж өгсөн. Энэ арга хэмжээний дараа хоёр шавь маань урилга авчирч өглөө.“Багшаа манай гэр бүлийнхэн урьж байгаа юм. Ресторанд заавал ирээрэй” гэв. Тэр өдрийн ажил дууссаны дараа шавь нарынхаа урилгаар зарим багш нартайгаахамт очиж шавь нарынхаа аав ээжүүдтай ярилцаж цагийг сайхан өнгөрөөлөө.  Тэгэхэд аав ээжүүд маань “Хүүхдийн маань хувь тавиланд, ирээдүйд оруулсан та бүхний энэ их хувь нэмрийг юугаар ч хэмжих аргагүй. Та бүхэндээ  яаж талархахаа мэдэхгүй байна. Бидний толгойд бодогдож баярлуулах гэсэн санаа маань энэ юм. Ирсэнд баярлалаа” гэсэн.Энэ явдал бол бидний хувьд багш хэмээх сайхан мэргэжлээрээ улам их бахархах шалтгаан болсон юм. Манайд хөгжиж буй хүүхдүүдийн аав ээжүүд байнга талархлаа илэрхийлдэг. Өчигдөр л гэхэд манай менежер “Аль Нандин-Эрдэний ээж гэдгийг тодорхой мэдсэнгүй.  Ямар ч байсан талархлаа маш их илэрхийлж байна” гэсэн. Хүүхдээ маш сайн дэмждэг аав ээжүүд олон байна. Бас дэмждэггүй хүмүүс ч бий. Бид хүүхдүүдээ ойлгох,  сонсох хэрэгтэй. Хүүхэд юм чинь юугаа мэддэгийн гэж хандаж огт болохгүй шүү. Хүүхдийнхээ дотор бадамлаж буй сэтгэлийн галыгаав ээжүүд өөрийн гараараа унтрааж болохгүй шүү. Хүүхдийг урмаар дэмжиж байвал өөртөө итгэх итгэлтэй, ирээдүйд эх орныхоо  хөгжилд гайхалтай хувь нэмрээ оруулсан хүн болно.

-Та аав ээжүүдэд хандаад өөр юуг хэлмээр байна вэ?

-Хүүхдээ заавал илтгэх, мэтгэлцэх урлагийн клубт суралцуул гэх нь утгагүй. Зөв зүйлийг хүртэл заавал хий гэж тулгах нь зөөлөн хүчирхийлэл гэдэгюм шүү дээ. Хичнээн зөв үйлдэл байлаа ч заавал хий гэж тулгаж болохгүй. Манай хүүхдүүд  бол бүгд сайн дураараа,өөрсдөө хөгжихийг хүсээд хөгжиж байгаа. Хүүхэд тань хүсэж байвал илтгэх, мэтгэлцэх урлагаар хөгжүүлээрэй.

-Нэмэх 300 клубт элсчих юмсан, очоод бүртгүүлчих юмсан гэсэн хүүхдүүд олон байгаа байх?

-Ажиглаад байхад хүүхдүүд ихэнх нь миний найз ингээд өөрчлөгдчихлөө, би ч гэсэн суралцаж хөгжмөөр байна гэж ирдэг. Чин сэтгэлээсээ зориод ирсэн хүүхдийг буцаачихгүй  авахыг хичээдэг. +300 клуб нь сард 2 удаа элсэлт авдаг. Үнэхээр хүсэж байгаа, суралцмаар байгаа хүүхдүүд “Manlailagch.mn” –ээр зочилж мэдээлэл аваарай.

-Шавь нарын тань таниас асуудаг хамгийн түгээмэл асуулт нь юу вэ?

-Манай хүүхдүүд бүгд эерэг мөрөөдөлтэй. Багшаа би Монгол улсынхаа хөгжилд яаж хувь нэмрээ оруулах вэ? Багшаа би асрамжийн газрын хүүхдүүдэд тусламаар байна гэх мэтээр шийдэл шаардсан олон асуудалд хувь нэмрээ яаж оруулах талаар асуудаг. Миний бие ийм сайхан гэгээн хүсэл тэмүүлэлтэй шавь нартаа өнөөдөр чиний  хувьд энэ зорилгоос өмнө биелүүлэх чухал зүйл бий. Толгойдоо мэдлэг хийж өөрийгөө маш чадварлаг хүн болгож хөгжүүл. Нэгэнт ингэж хөгжсөний дараа чи олон олон чамаар, чиний оролцоогоор дутаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарцтай чадвартай болно гэж хэлдэг.

-Манлайлагч оюутан, залууст зориулсан “Манлайлах шалтгаан” лекцийг та бүхэн 2016 онд “UB Palace”-т зохион байгуулж байсныг санаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манлайллын боловсролын үндэсний төв нийгэмд чиглэсэн олон талт боловсролын үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. “Манлайлах шалтгаан” лекц нь манлайллын боловсрол олгох үндэсний хөтөлбөрийн эхний агуулга бөгөөд бид одоо ч энэ лекцээ 7 хоног бүр тогтмол зохион байгуулж байгаа. Лекцийг авах хүсэлт гаргасан ЕБС, Их дээд сургууль, Албан байгууллагуудад үнэ төлбөргүйгээр энэ лекцээ зохион байгуулсаар байх болно.Манай байгууллагасурагчдад зориулсан “+ 300” клубийг ажлуулахын зэрэгцээ оюутнуудыг хөгжүүлдэг “Тулгатан” клубийг мөн ажиллуулж эхлээд байна.  Ер нь та бүхэн мааньманай төв, клубүүдийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл “Manlailagch.mn” сайтаар зочилоорой.

-Ярилцсанд баярлалаа.

Илтгэгч, мэтгэлцэгч, манлайлагчсурагчдын +300 клубын шавь нарын гаргасан амжилтууд…

2015 ОН

2015 оны 09 сараасэхлэнүйлажиллагаагааявуулжэхэлсэн +300 клуб 2015 оны 12 сархүртэлдараахамжилтуудыггаргасанбайна.

Үүнд:

БСШУЯ, Эмнестихамтранзохионбайгуулсанмэтгэлцээний “Дүүргийнаваргашалгаруулахтэмцээн”-үүдэд

Сүхбаатардүүрэг 1,2,3-р байр

Баянголдүүрэг 1,3-р байр
Хан-уулдүүрэг 1-р байр
Чингэлтэйдүүрэг 1-р байр
Баянзүрхдүүрэг 2-р байр

Сонгинохайрхандүүрэг 3-р байр /11 сард/

БСШУЯ, Эмнестихамтранзохионбайгуулсан “Улсынаваргашалгаруулахмэтгэлцээнийтэмцээн”-д ТЭРГҮҮН байр, ТУСГАЙ байр… /12 сард/
Монголынпарламентынмэтгэлцээнийхолбооноосзохионбайгуулсан “Анхланмэтгэлцэгчдийнчансаатогтоохтэмцээн”-д Чансаа 4,5,7,12,14-р байр /11 сард/
Монголынпарламентынмэтгэлцээнийхолбооноосзохионбайгуулсан “Сурагчдынчансаатогтоохмэтгэлцээнийтэмцээн”-д Чансаа 1,6,8,9,10-р байр /11 сард/
Нийслэлийнаваргашалгаруулахуранилтгэлийн IV тэмцээнд 1,2,3-р байр /11 сард/
Шихихутуг ХЗС-ийнзохионбайгуулсанмэтгэлцээнийтэмцээндилтгэлийнтөрөлдшилдэгилтгэгч /10 сард/
МУИС-ийнзохионбайгуулсанмэтгэлцээнийтэмцээндилтгэлийнтөрөлд 2,4-р байр /10 сард/

2016 ОН

2016 оны 01 сарын 09-нд СүхбаатардүүргийнЗасагдаргынивээлдорзохионбайгуулагдсанСүхбаатардүүргийнаваргашалгаруулахмэтгэлцээнийтэмцээнд 1,2,3байр
МонголынзалуучуудынХолбооноосзохионбайгуулсанХулгайчгүйМонголилтгэлийнтэмцээн – Тэргүүнбайр /3 сард/
Эйдосклубийн 15 жилийнойнхүрээндзохионбайгуулагдсанПарламентынмэтгэлцээнийтэмцээн – 1,2,3,4-р байр /3 сард/
Илтгэлийнтөрөлд – Тэргүүнбайр
МонголынЛидерСурагчакадемиасзохионбайгуулсан ОЮУНЫ ДАВАЛГАА уранилтгэлийнтэмцээн – Тэргүүнбайр /3 сард/
МонголынХалзМэтгэлцээнийХолбооноосзохионбайгуулсанГеннисийнРекордтогтоох 2224 мэтгэлцэгчоролцсонТөлөөлөнудирдахмэтгэлцээнийтэмцээн – 2,3-р байр
УлаанбаатарихсургуулиасзохионбайгуулсансурагчдынЭрдэмшинжилгээнийилтгэлийнтэмцээн – 1,3-р байр /4 сард/
СүхбаатардүүргээссурагчдындундзохионбайгуулсанПарламентынмэтгэлцээнийанхланмэтгэлцэгчдийнтэмцээн – 1,2-р байр /4 сард/
МБҮТ зохионбайгуулсан ЕБС-ийнсурагчдынуранилтгэлийн “Дүүргийнаваргашалгаруулахтэмцээн”-үүдэд:

Сүхбаатардүүрэг 1,2,3-р байр
Баянголдүүрэг 1,2-р байр
Хан-уулдүүрэг 1-р байр
Чингэлтэйдүүрэг 2-р байр
Баянзүрхдүүрэг 2,3-р байр
Сонгинохайрхандүүрэг 1-р байр /4 сард/

МБҮТ зохионбайгуулсан ЕБС-ийнсурагчдынуранилтгэлийннийслэлийнаваргашалгаруулахтэмцээн – 1,2,4-р байр /4 сард/
Шихихутугдээдсургууль, Гэрэгэклубхамтранзохионбайгуулсан “Биоюутанболно” сэдэвтсурагчдынмэтгэлцээнийтэмцээн – 1,3-р байр /4 сард/
37-р сургуулийннэрэмжит ЧИНГЭЛТЭЙ дүүргийнаваргашалгаруулахмэтгэлцээнийтэмцээн – 1-р байр /4 сард/
МБҮТ зохионбайгуулсансурагчдынПарламентынмэтгэлцээнийнийслэлийнаваргашалгаруулахтэмцээн – 1,2,3-р байр /5 сард/
Нээлттэйнийгэмфорум – Хатантуулаахамгаалахаргазамилтгэлийнтэмцээн – 1,2,3-р байр /8 сард/
“Гэгээлэгбүхнийтэргүүндхамтдааалхацгаая” илтгэлийнтэмцээн – 1,2,3-р байр /10 сард/
Шихихутуг ХЗС-ийнГэрэгэклуб, ХИС-ийн БҮС клубхамтранзохионбайгуулсананхланмэтгэлцэгчдийнмэтгэлцээнийтэмцээндтэргүүнбайр /10 сард/
Монголынпарламентынмэтгэлцээнийхолбоо, Аргилклубхамтранзохионбайгуулсан “Сурагчдынчансаатогтоохмэтгэлцээнийтэмцээн”-д Чансаа 1,2,4,5,6,7-р байр /10 сард/
Нийслэлийнболовсролынгазар, ММНТ, ОТИС, Эмнестихамтранзохионбайгуулсан ЕБС-ийнсурагчдынмэтгэлцээний “Дүүргийнаваргашалгаруулахтэмцээн”-үүдэд:

Сүхбаатардүүрэг 1,2,3-р байр
Баянголдүүрэг 1,2-р байр
Чингэлтэйдүүрэг 1,3-р байр
Баянзүрхдүүрэг 1,2,3-р байр
Сонгинохайрхандүүрэг 1,3-р байр
Хан-Уулдүүрэг 2-р байр /10 сард/

Нийслэлийнболовсролынгазар, ММНТ, ОТИС, Эмнестихамтранзохионбайгуулсан ЕБС-ийнсурагчдынмэтгэлцээний “Улсынаварга” шалгаруулахтэмцээнд 1,3,4-р байр /10 сард/
+300 клубийн 2 гишүүн Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож Отгонтэнгэр их сургуульд 100%-ийн тэтгэлэгээр суралцах эрх гардаж авлаа. /10 сард/
+300 клубийн 2 гишүүнд Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож ОХУ-д хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ 100%-ийн тэтгэлэгээр суралцах эрхийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс гардаж авлаа. /10 сард/

2017 ОН

Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Монголын карл попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран зохион байгуулсан ЕБС-ийн сурагчдын мэтгэлцээний “Нийслэлийн аварга” шалгаруулах тэмцээнд 1,2,3,4-р байр /02 сард/

 

Холбоотой мэдээ

“Гадаадаас ирэхдээ хоёр тун вакцин хийлгэсэн бол тусгаарлагдахгүй”

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад шууд хариулт өгч, мэдээлэл хийлээ.

2021-04-03

Г.Сайханбаяр: Би цэргийн мэргэжилтний хувьд салбартаа бугшсан энэ муухай үйлдлийг таслан зогсооно

Зэвсэгч хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу даргадаа зодуулж амиа а

2021-04-02

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Гүн төгс нар ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо.

2021-03-29

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...