Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт хэрхэн гаргах вэ?

2022-01-11 Дэд онцлох 0

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ.

Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.

“Энэ оны эхний хагас жилийн тухайд эцэг, эх хүсвэл 100,000 төгрөг бүтнээр нь авч болно. Энэ сар буюу нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлүүдийг гаргаж байгаа. Тодруулбал, цахим системүүдийг ашиглана” гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлээд байв.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах бол доорх зааврын дагуу хүсэлтээ гаргана уу.

Цахим систем ашиглаж болон биечлэн очиж хүсэлт гаргах хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлджээ. Үүнд:

www.ehalamj.mn цахим хуудас
Ebarimt гар утасны аппликэшн
Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
Банкны теллер /энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ/

“Удахгүй e-mongolia мэдээллийн системд хөгжүүлэлт мөн хийгдэнэ. Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлээд байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликэшны шинэчлэлт (update) хийгээд зааврын дагуу сонголтоо илэрхийлэх боломжтой.

Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдох бөгөөд өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдох болсон” хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...