Долоо хоногийн өрнийн зурхай /2022.01.17-23/

2022-01-17 Дэд онцлох 0

ХОНЬ

Энэ долоо хоногт та урьд нь анхаарал хандуулахаасаа зайлсхийж байсан ар гэрийн зарим асуудалтай тулгарч болзошгүй. Мөрөөдлөө биелүүлэх нь мэдээж сайхан. Гэхдээ таныг мөрөөдлөө биелүүлж, амжилтанд хүрэхэд ард тань асаалттай байсан хүмүүсээ битгий мартаарай. Дотны найз нөхөдтэйгээ холбогд. Заавар зөвлөгөө өгөх биш, зүгээр л мөр мөрөө түшилцэн жаргал зовлонгоо хуваалцаарай. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө бага зэрэг хүлээзнэж, өөрийгөө сонсох хэрэгтэй. Томоохон төлөвлөгөөгөө яаран бусадтай бүү хуваалц. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг дээ. Хожмын хэрэгт санаа зовохынхоо оронд өнөөдрийн асуудалдаа төвлөрөөрэй.

ҮХЭР

Таны амьдрал бүхий л талаараа гэрэл гэгээтэй байх нь. Өдөр тутмын алхалт, найзуудын групп чат, эгчтэйгээ хийсэн кофетой болзоо гээд бүх л үйл явдлууд тань аз жаргал, хайр дүүрэн байна. Урьд өмнө хайрлаж нандигнадаг байсан тэр зүйлс тань улам л их утга учраар дүүрэн болно. Энэ нь зарим талаараа сайхан ч, заримдаа сэтгэл зовооно. Үргэлжийн хэт их мэдээлэл тархиндаа боловсруулаад хэрэггүй. Мэдээлэл бүрийг тайван бодож тунгаах цаг өөртөө гаргаарай. Энэ долоо хоногийн уриа бол “Өдөр бүрийг хүсэл тэмүүлэл дүүрэн өнгөрөө”.

ИХЭР

Энэ долоо хоногт мөнгө төгрөгтэй холбоотой асуудал анхаарлын төвд байх нь. Цалин тань нэмэгдэх ч юм уу, өв залгамжлалын асуудал шийдэгдэх, унтлагын өрөөний тавилгаа шинэчлэх, цэвэр хөрөнгө тань өсөх зэрэг юу ч байж болох юм. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Санхүү тань сайжрахын хэрээр үүрэг хариуцлага улам нэмэгдэнэ. Жишээлбэл, өв залгамжлал нь гэр бүл дэх хариуцлагыг тань улам нэмэгдүүлнэ. Унтлагын өрөөний тавилга авлаа гэхэд засаж сэлбэх шаардлага гарна. Гэх мэтчилэн аливаа үнэ цэнтэй юм бүхэнд тодорхой хэмжээний золиос шаардлагатай. Өөрийн гэсэн зүйлсээ өнгөлж зүлгэх нь энэ долоо хоногийн тань зорилго юм шүү.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт бүтэн сар мэлхийн ордон дээр байрласан учир таны хувьд азтай одтой өдрүүд байна. Хүсэн хүлээж байсан бүхэн тань ойрхон байна. Урт хугацааны турш өөртөө хийсэн хөрөнгө оруулалт бүхэн тань одоо эргээд үр жимсээ өгч эхлэх нь. Энэ нь энгийн нэг өдөр тутмын арьс арчилгаа, хувцасны шүүгээний эмх цэгц, эрүүл мэнддээ хийсэн хөрөнгө оруулалт юу ч байж болно. Та бусдаас эерэг эрчмийг мэдэрч байгаадаа сэтгэл хангалуун байна. Бусад хүн таныг хайрладаг шиг та ч бас өөртөө хайртай байгаарай. Та хаана өөрийнхөөрөө гэрэлтэж чадна тэндээ байхыг зөвлөж байна.

АРСЛАН

Танд ядарч туйлдсан мэдрэмж төрж, зүгээр л буйдан дээрээ ойчоод өгмөөр санагдаж мэдэх юм. Дуртай номоо тэврээд, дулаахан хөнжилдөө шургаад, гар утасныхаа дууг хаагаад амраарай. Та өөрөө өөртэйгөө цагийг өнгөрүүлснээр юунаас ч хоцроогүй. Долоо хоногийн дунд үеэс эхлэн олон төрлийн хурал уулзалтад дарагдаж болзошгүй. Тиймээс аль болох л ганцаараа байх цагийг өөртөө гаргаарай. Энэ долоо хоногийн уриа бол “Ганцаараа байна гэдэг ганцаардаж байна гэсэн үг биш” шүү.

ОХИН

Энэ долоо хоногт таны амьдралд найз нөхөд, хамт олны харилцаа чухал байр суурийг эзлэнэ. Таныг хувийн амбицыг дэмждэг тэдгээр хүмүүстээ анхаарлаа хандуулаарай. Шинэ он гарснаас хойш та магадгүй хаа хүрэхээ мэдэхгүй будилж явсан бол мөрөөдлөө дагах долоо хоног тань одоо л эхэлж байна. Долоо хоногийн дунд үеэс эхлээд ажил хэрэгтээ эрч хүчтэйгээр эргэн орох нь. Хүссэндээ хүрэхийн тулд хамгийн чухал зүйлсдээ л анхаарлаа хандуулаарай. Найз нөхөд, ойр дотныхны дэмжлэг танд хамгийн их хэрэгтэй байна.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт од эрхэс таны хувийн карьер, олны дундах нэр хүнд, амжилтын замналыг гэрэлтүүлж байна. Та карьерээ дөнгөж эхлүүлж байгаа, эсвэл тэтгэвэрт гарах гэж буйгаас үл хамааран таны дуу хоолой таныг илэрхийлж чадна. Бусад хүмүүс таныг ойлгож хүндлэх болно. Ажлын хамтрагчаасаа юм уу үйлчлүүлэгчээсээ урам зориг өгсөн захиа, сэтгэгдэл хүлээж авна. Ойр дотныхондоо үзүүлэх таны нөлөөлөл санаснаас тань их юм. Таны дуу хоолой хаана хэрэгтэй байна, тэнд очиж гэрэлтээрэй.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт танд олон шинэ санаа төрнө. Тухайлбал ажил мэргэжлээ өөрчлөхийн тулд суралцахаар шийдэх юм уу, стрессээ даван туулахын тулд бодол санаагаа цэгцлэх гэх мэт. Аль нь ч байсан таны гаргасан хичээл зүтгэл бүхэн тань хий дэмий салхинд хийсэхгүй. Та өөрийн үнэт зүйлсээ хүлээн зөвшөөрч, итгэл үнэмшилдээ үнэнч байснаар дотоод амар амгалангаа олж авах боломжтой. Мөн ирээдүйн зорилгоо ч тодорхойлж чадна. Аялалд гарах хүсэл төрнө. Танд юу утга учиртай байна, түүнээ л хий.

НУМ

Од эрхсийн нөлөөгөөр энэ долоо хоногт өр төлбөртэй холбоотой асуудлууд анхаарал татна. Өр шир, татвар, бүх төрлийн нөөц баялгийн тань бодит байдлыг шалгасан долоо хоног болох нь. Таны ажлын хамтрагч юм уу ойр дотны хэн нэгэн тань санхүүгийн асуудалд орж болзошгүй. Эсвэл хүүхдийн тань сургуулийн төлбөр огцом нэмэгдэж магадгүй. Танд аз жаргал авчирдаг зүйлсээсээ татгалзалгүйгээр зардлаа хэрхэн бууруулж болох талаар бодож үзээрэй. Долоо хоногийн дунд үеэс найз нөхөдтэйгөө ярилцах нь зорилгоо тодорхойлоход тань тус болно. Та мөнгийг хянахаас биш, мөнгө таныг хянахгүй гэдгийг санаарай.

МАТАР

Та хайр дурлалын харилцаагаа нэг шат ахиулах юм уу илүү сайн сайхны төлөө салж хагацаж ч болзошгүй байх нь. Энэ долоо хоногийн хувьд хайр дурлалын харилцаа хамгийн анхаарал татсан сэдэв болж байна. Хэн нэгний хэрэгцээнд маш болгоомжтой хандах үе тань иржээ. Сэтгэл хөдлөл тань дээд цэгтээ тулах ч эерэг сөрөг санаа зовоосон бүхий л асуудлаа дэлгэн гаргаж ирээрэй. Долоо хоногийн дунд үеэс мөнгөний асуудал анхаарал татна. Та мөнгөний асуудал дээр нарийн тооцоотой ханддаг хүн юм. Одоо харин төсвөө суллах цаг ирсэн байж мэднэ. Өөрийн үнэ цэнээ хайрлан хамгаалаарай.

ХУМХ

Хэдийгээр шинэ жилийн баяр дууссан ч, та баярын уур амьсгалаасаа хараахан гарч чадаагүй яваа бололтой. Од эрхсийн байрлал танд аз, амжилтыг авчирна. Энэ долоо хоногоос та энгийн амьдралын хэмнэлдээ эргэн орох нь. Заримдаа ёс суртахуунгүй авирлаж байгаа эсэхээ анхаарах нь зохистой. Орой унтахаасаа өмнө өөртөө дүгнэлт хийж, хүний асуудалд хошуу дүрж байгаа үгүйгээ нэг бодоорой. Долоо хоногийн дунд үеэс эрүүл мэнд, гоо сайхан тань хамгийн сайн сайхнаараа байх нь. Та энэ бүхнийг хүртэх эрхтэй. Цаашид ч улам сайн сайхан зүйлс таныг хүлээж байна шүү.

ЗАГАС

Энэ долоо хоногт хайр дурлалын харилцаа тань романтик байж, бүтээлч санаагаар дүүрэн байна. Мөн хүүхдүүддээ анхаарал хандуулах долоо хоног айсуй. Юу хүссэнээ хийхээс бүү ичиж, санаа зовоорой. Та халуухан болзоонд явж, шинэхэн төслөө эхлүүлж, хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж ч болно шүү дээ. Бусад хүмүүс таныг юу гэж бодох бол гэдэгт хэдий болтол санаа зовох вэ. Өөрийнхөө замаар урагшил. Та хүссэн бүхнээ хүртэх эрхтэй.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...