Дэлхий нийт Тонга арлаас ирэх мэдээг сэтгэл түгшин хүлээж байна

2022-01-18 Дэлхийд 0

Бямба гарагт болсон галт уулын дэлбэрэлтийн дараа Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонга арал улс гадаад ертөнцөөс таслагдаад байгаа билээ.

Усан дор орших галт уул нь Тонга улсын нийслэл Нукуалофа хотоос хойд зүгт 65 км зайтай оршдог. Дэлбэрэлтийн чимээ алс хол АНУ-д хүртэл сонсогдсон байна.

Аралтай харилцаа холбоо тасарсан тул хохирлын талаар ямар нэг мэдээлэл олж авахад тун хүнд байгаа юм. Ням гарагт Австрали, Шинэ Зеланд улсууд хохирлыг агаараас үнэлэх тусгай онгоцнуудыг Тонга руу илгээсэн байна.

Шинэ Зеландын нисэх онгоцноос ирсэн эхний мэдээллээр Тонгагийн гол арал Тонгатапугийн баруун эрэгт томоохон сүйрэл болжээ.

Тонга улс нь 700,000 хавтгай дөрвөлжин километр талбайд тарж байрласан 170 арлаас бүрддэг бөгөөд 100,000 гаруй хүн амынх нь ихэнх хэсэг Тонгатапу аралд оршин суудаг.

Урьдчилсан байдлаар галт уулын дэлбэрэлт, түүнээс үүссэн цунами 80,000 гаруй хүний амьдралд нөлөөлсөн гэж Улаан Загалмайн Нийгэмлэг үзэж байна.

Тонга улсыг гадаад ертөнцтэй холбодог далай доогуур татсан кабелд гэмтэл гарсан тул холбоо тасарсан юм. Утас, интернэтийн холболтыг сэргээхэд хоёр долоо хоногийн хугацаа шаардагдах гэнэ.

Агаар мандалд нь галт уулын үнс нурмаас үүссэн үүл тогтсон тул хиймэл дагуулын холбоо хүртэл ажиллахгүй байгаа ажээ.

Арлын ихэнх хэсгийг дарсан галт уулын үнс нурам цэвэр усны эх үүсвэрийг нь бохирдуулсан тул Тонга улсын иргэд ундны усны хомсдолд орсон байж магадгүй байна.

“Хамгийн түрүүнд үзүүлэх шаардлагатай тусламж бол ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, ундны ус юм” гэж Улаан Загалмайн Нийгэмлэгийн бүс нутгийн тэргүүн Александер Матеу ярьжээ.

Тонга улсад өнгөрсөн оны аравдугаар сард л коронавирусийн анхны халдварын тохиолдол бүртгэгдэж байв. Гадаадаас тусламжийн баг Тонгад очвол цар тахлын давлагаа үүсгэх эрсдэл байгаа юм.

“Бид Covid-19-ийн бас нэг цунамиг аралд аваачмааргүй байна” гэж Австрали дахь Тонга улсын элчин сайдын орлогч Куртис Туйхаланжинжи ярьжээ.

Холбоотой мэдээ

Дэлхий нийт Тонга арлаас ирэх мэдээг сэтгэл түгшин хүлээж байна

Бямба гарагт болсон галт уулын дэлбэрэлтийн дараа Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонга арал улс га

2022-01-18

Өвлийн олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Бээжин хотод Омикроны халдвар дэгдэв

Ирэх сард өвлийн олимпын наадам зохион байгуулах гэж байгаа Бээжин хотод Бямба гарагт коронавирусийн

2022-01-17

Сарны сүүдэртэй талаас олдсон нууцлаг биетийн учир тайлагджээ

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын саран дээр ажиллаж буй робот станц нэгэн нууцлаг биетийн зургийг алсаас

2022-01-10

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...