Цар тахлын улмаас урд хөршөөр дамжин орж ирэх ачаа бараа гацаж дотоодын зах зээлд бүтээгдэхүүний хомстол, нөгөө талдаа иргэн, ААН-д тээврийн зардлын алдагдал хүлээх зэрэг хүндрэл бодитой бий болоод байсан.
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллалгааг сайжруулах, ачаа бараа хилээр оруулах асуудлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ачаа барааг татан авах ажилд ахиц гаргаж 7 хоногийн хугацаанд нийтдээ 369 чингэлэг ачаа барааг татан авчээ.
Өнөөдрийн тухайд хилээр 68 чингэлэг ачаа барааг амжилттай татан авчээ. Замын-Үүдийн хяналтын постуудад одоогоор гарсан зөрчилгүй, хэвийн байна. Цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр тус ажлын хэсэг Хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж байна.
Мөн ачаа бараа тээвэрлэлтийн үнийг тогтвортой барих, нутгийн гүн рүү ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын үнэ өртгийг бууруулахад анхаарахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгоод байна.
1 сэтгэгдэлтэй
[…] Эх үүсвэр […]