Цар тахал тархаад бүтэн хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тахлын эхэн үед төрөөс хатуу арга хэмжээ авч байсан бол өгөөдөр тэгэх боломжгүй бас шаардлагагүй болсон. Учир нь дэлхийн улс орнуудын жишгээр монголчууд бусад орны иргэд шиг өөрсдийгөө эрсдлээс хамгаалах дадал, амьдралын хэв маягт суралцчихсан байх учиртай.
Тйим ч учраас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Бид нар ямар анх удаа цар тахалтай нүүр тулж байгаа биш. Яахав омикроны халдвар асар хурдацтай тархаж байна. Өнгөрсөн долоо хоногоос тохиолдлын тоо 4 дахин өссөн байна. Халдварын тархалт энэ хурдаараа явах юм бол өдөрт 60 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн судалгаа байгаа.
Гэхдээ хориод байж болохгүй байна. Хязгаарлалт хийж болно гэхдээ заавал хүнээр харуулаад, цагдаагаар мануулаад, зам харгуйгаа хаалгаад байлгүй хувь хүн өөрөө зохион байгуулалттай байх хэрэгтэй.
Хорих бол бид нарт үнэхээр амархан. Хүн болгоныг сахиад, гудам болгоны үзүүрт зогсоод байх хэцүү. Цахимаар золголт хийх хэрэгтэй. Өдөрт 42000 хүн эмнэлэгт хэвтэнэ гэсэн ч судалгаа байна. Бид бэлдээд явж байна. Алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр анхаарч байна.” хэмээн оновчтой бөгөөд шийдэмгий байр суурийг илэрхийлжээ.
Ер нь хэдүүлээ төрийн гар харж, адуу, мал шиг маллуулах гээд байдгаа болих цаг болсон байна. Өөрсдийн хэнэггүйгээс болж халдвар авч, тарааж байгаагаа төрөөс боллоо гэж ойлгох нь өөрөө цар тахлаас илүү монголчуудын аюул болж мэднэ шүү.
3 cэтгэгдэлтэй
ooroo tsagaan saraar amrah geed zalhuurj baihgui yu
За чамаар мэдүүлэхгүй гэж орилоод байгаачуудаа тулдахаараа аварсангүй гээд ориловдоо.
Хая! Өөрсдөө үйлээрээ болог.