Хүнд үед үргэлжлүүлсэн цахилгааны хөнгөлөлт хамгийн их нэмэр болж байна

2022-01-25 Нийгэм 1

Засгийн газраас цар тахлын үеийн хүндрэлээс үүдэн иргэдэд очиж буй дарамтийг бууруулах үүднээс цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан.

Ингэснээр гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцаж төлж байна.

Энэхүү хөнгөлөлтийг сунгаснаар айл өрхүүд хэмнэсэн зардлаа өрхийн хүнс, эм тариа, түлшиндээ зарцуулах зэргээр асар их дэмтэй байгааг хэлж байна.

Цаг үеийн мэдрэмжтэй, иргэдээ бодсон шийдвэрийг үргэлжүүлэх болсонд иргэд талархалтай хандаж байна.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон билээ.

Ташрамд дурдахад ачаа бараа саатаад буй асуудлыг шийдвэрлэх үүднээс Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хоёр дахь долоо хоногтоо ажиллаж байгаа бөгөөд урд хилээр өнөөдрийн байдлаар 700 орчим чингэлэг ачааг татаж аваад байна.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...