12-оос доош насныхан шинж тэмдэггүй өвдөж, халдвар тараах эрсдэлтэй тул Цагаан сарыг гэр, гэртээ тэмдэглэхийг уриаллаа

2022-01-28 Нийгэм 0

Цагаан сарын баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг Эрүүл мэндийн яамнаас дахин уриалав.

Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Омикрон хувилбараар 12-оос доош насны хүүхдүүд шинж тэмдэггүйгээр хөнгөн өвдөж халдварыг эцэг эхчүүд, ахмад настнуудад тараах эрсдэл байгаа.

Олон оронд хийсэн судалгаагаар 12-оос доош насныхан шинж тэмдэггүйгээр өвдөж халдвар тарааж байна гэдэгт анхаарал хандуулж байна.

Иймд Цагаан сараар Омикроны шинэ хувилбар орж ирэх эрсдэлтэй байгаа төдийгүй 12-оос доош насны хүүхдүүд халдвар тараах эрсдэлтэй байгаа учраас баяраа гэр гэртээ тэмдэглэхийг иргэдэд уриалж байна” гэлээ.

“Дэлхийн зарим улс 5-11 насныханд коронавирусийн эсрэг вакцин хийхгүй байх шийдвэр гаргаж байна”

Мөн тэрбээр “Коронавирусийн Омикроны дэд хувилбар нь вакцингүй хүн амд эрсдэл учруулж болзошгүй.

Дэлхий дахинд 6 сараас 5 хүртэлх насны хүүхдүүд вакцингүй байгаа. АНУ-д 6 сартайгаас 5 настай хүүхдүүдэд хийж байсан вакцины судалгаа амжилтгүй болсон. Тиймээс аль нэг улсад уг насныханд зориулж вакцин хийгээгүй байна.

Харин 5-11 насны хүүхдийн вакциныг 10 гаруй улсад хийж байгаа. Гэхдээ Омикроны давлагаанд 5-11 насны хүүхдүүдийн дунд эрсдэл харьцангуй бага байгаа учраас уг насныханд вакцин хийхгүй гэсэн шийдвэрийг дэлхийн зарим улс гаргаж байгаа. Тухайлбал, Швед улс өчигдөр 5-11 насныханд вакцин хийхгүй гэх шийдвэрийг гаргажээ” хэмээн ярив.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...