Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаас гурван өрөө орон сууц бэлэглэхээр болжээ. Ар гэрийнхэнд нь орон сууцны дэмжлэг үзүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргаж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт уламжилсныг хотын дарга дэмжиж санхүүжилтийг нь сар шинийн баярын өмнө шийдвэрлэжээ.
Гурван өрөө орон сууц олгох гэрээг зурсан бөгөөд сар шинийн баярын дараа нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүл, үр хүүхдүүд шинэ байрандаа орох юм байна.
1 сэтгэгдэлтэй
[…] Эх үүсвэр […]