Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

2022-02-01 Дэд онцлох 0

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш:

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач болон өрхийн тэргүүн мөрөө гаргах агаад нуган үрс бараа болох буй. Нар мандахын өмнө өрхийн тэргүүн бүрэн хувцаслаж, морь хөлөглөн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөн мөргөж, буян хишгийн зүгээсээ ирдэг уламжлалтай. Орчин цагт байшин сууцаа тойрч, өглөөний сайхан агаарт гарч орчноо ажигладаг.

Энэхүү мөрөө гаргах зан үйл нь хүрээлэн буй байгаль орчноо танин мэдэх, байгальтайгаа дасан зохицож амьдрах ухаан бөгөөд “Дөрвөн зүг найман зовхис”-ыг эрхэмлэдэг. Тухайн жилд хүмүүн тодорхой нэг суудалд суудаг гэж үзэх агаад нүүдэл, суудал, арилжаа наймаа, ажил үйлс нь цог хийморьтой, бүтэмжтэй байхыг бэлгэддэг.

Найман зүг нь арга, билгийн таван махбодын шүтэлцээг агуулах бөгөөд бөө мөргөл болон бонбын шашнаас гаралтай, бурхны шашин дэлгэрэхэд шашин соёлын агуулга зан үйл нэмэгджээ.

Сонирхуулахад Бондхорол гэдгийн “бон” нь бонбо (bon po), до (gto) нь засал, хорол (‘khor lo) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд” (bon gto ‘khor lo) гэсэн төвд үг юм.

Махбодын зурхай болон аг тарнийн ёсны уламжлалаар мөрөө гаргахдаа тухайн жилийн махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн эсрэг (дайсан) махбодтой зүйлийг хорлол, эсвэл зэтгэрийн зүг рүүгээ хаяж цээрийг гаргадаг.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Шинээр 1,196 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ /2022.02.01/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-02-01

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртэв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий

2022-01-28

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...