Жэк Ма компанийхаа ойн баяр дээр Майкл Жэксон болж бүжиглэжээ

2017-09-13 Нийгэм 0

Алибаба компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма алдартай шоумэн гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тэр компанийхаа янз бүрийн баяр, тэмдэглэлт үйл явдлын үеэр урлагийн сонин хачин тоглолт үзүүлж, ажилтнууддаа сюрприз барьдаг.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Алибаба компанийн 18 жилийн ойн баяр болж өнгөрчээ. Жэк Ма энэ үеэр тайзан дээр мотоцикль хөлөглөн гарч ирээд попын хаан Майкл Жексоны бүжгээс хийж сонирхуулсан байна.

Эхлээд тэр алдарт “Billie Jean”-ий аянд бүжсэн бол дараа нь компанийхаа ажилтнуудыг тайзан дээр урьж гаргаад “Black or White” дууны аянд хамтдаа бүжиглэжээ.

Ма ингэж баярлахаас ч аргагүй амжилттай байгаа. Алибаба компанийн хувьцааны ханш 2017 оны нэгдүгээр сараас хойш тасралтгүй өсч, саяхан $400 тэрбумын үнэлгээнд хүрсэн юм. Ингэснээрээ АНУ-ын Амазон компанид зах зээлийн үнэлгээгээрээ ойртож очсон байна.

 

Холбоотой мэдээ

Гуравдугаар сарын 9-11-нд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах иргэд

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр

2021-03-09

БГД-т хамгаалалтад байсан 5 байрны оршин суугчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баянгол дүүрэгт 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдын

2021-03-09

Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн 36 тохиолдлын 2 хүний халдвар авсан уг үндэс тогтоогдоогүй байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-03-09

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...