”Балдорж” шагналын эзэд тодорчээ

2017-09-13 Нийгэм 0

“Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой “Улаанбаатар” зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм.

“Балдорж” шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч Б.Энхмартын шагналыг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Харин шилдэг аравт дараах бүтээлүүд шалгарсан юм.

1. Л.Ганчимэг, ‘Аавын эзгүйд’ сурвалжлага (Өнөөдөр)
2. Г.Одгарав, “Хар тугалга” нийтлэл (GoGo.mn)
3. Ц.Оюундарь, Х.Шинэ-Од, “Дүрвэгсдийн жимээр” баримтат кино (МҮОНТВ)
4. Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ, ‘Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ?’ цуврал сурвалжлага, ярилцлага, нийтлэл (МҮОНР)
5. Б.Баярмаа, Б.Ганбаяр, “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн сурвалжлага (Засгийн газрын мэдээ)
6. Ж.Сувдмаа, ‘Хүдэрийг самарчид самарч байна’ сурвалжлага (Өнөөдөр)
7. Б.Энхзаяа, ‘Хогонд дарагдсан Хөвсгөл, Туулын тахинд цахилгаан хөрөө тачигнаж байна’ (Зууны мэдээ )
8. Э.Хүрэлбаатар, ‘Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна’ (Өдрийн сонин)
9. Б.Ерөнтэй, ‘Эмээлийн мөнгөн Эврика’ (Open Door)
10. Э.Харцага ‘Халдлагад өртсөн туул’ гэрэл зургийн сурвалжлага (Өнөөдөр сонин)

Холбоотой мэдээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээтэй ерөнхий сайд маргааш уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэ

2021-03-07

Төрийн ордонд коронавирусын нэг тохиолдол батлагджээ

Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тодруулбал, ордонд ажилладаг нэг хүний PCR шинжил

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...