Намраар дэлгэрсэн нандин хайрын өдрүүд минь буюу Дуучин Д.Амартүвшингийн ХАЙРЫН ӨДРҮҮД – ийн түүх

2017-09-14 Нийгэм 0

Ардчилсан хувьсгалын анхны жилүүд үргэлжилсэн 90-ээд оны дунд үе шиг санагдана,аргамаг хүлгийн явдал эцээсэн эрмэг нас байж дээ …Хол ойрын зочин гийчний хөлд дарагдсан далай ээжийн минь зун юутай үзэсгэлэн бас юутай алжаангуй.Жанхайн амралт гэж уулаараа овоглосон манай амралт нуурын зүүн баруун эрэгтээ байдаг цорын ганц том жуулчны бааз байлаа.Амрагчидын алжаал тайлах,ая тухыг хангах чөлөөт тоглоомууд сагсан бөмбөг,гар бөмбөг,ширээний бөмбөг морь болон усан аялал бүгд л байсан даа.Тэр дундаас ЖАНХАЙ АМРАЛТ-ын бүжиг гэж холын гийчний байтугай ойрын залуусыг дуудсан сайхан цэнгүүн байлаа,тэнд би анх түүнийг олж харсан юм даа.Анхны харц,анхны шохоорхол болж тэр шохоорхол минь түүнтэй ганц бүжиглээд л дурлал болж билээ.Тэр хотын охин болхоор нийтийн бүжгэнд тааруухан байсан ч би тавилгүй зууралдсаар л нэг бүжгийн ая дуусгасан юм даа.Гэхдээ би бүжиглэж дуусаал өөрийгөө,өөрийн эрхгүй голсон доо,учир нь тэр хотын охин манай амралтын захирал тарган цатгалан,тансаг бийлэгжүү айлын том охин байлаа.Түүний хажууд байнга шахуу дагаж явах бялдаржуулахын тамирчин , жолооч нэртэй хамгаалагч залуу,энэ бүгд надаас хол мэт санагдсан ч дурлал хэмээх миний зүрх сэтгэлийн шуурганд тэд бүгд туугдан уруудсаар нэг л мэдхэд миний хайрын бор овоохойд тэр охин ээжийн минь барьсан талх өрөм хоёрыг амтархан зооглоод инээмсэглэнгүй сууж байж билээ.

За ингээд л би гэдэг хүн найз нөхдийнхөө дунд жинхэнэ од болж сагсуурч гарлаа даа.Гэтэл сагсуугийн гай төдөлгүй гарч амралтын захирал ээжийнх нь чихэнд ховч шаазгайн хошуу хүрсэн бололтой,тэр маань гэрийн хорионд орлоо.Би амралтын тогооч эгчдээ загнуулж,хөгшин эхийнхээ нэр нүүрийг бодход яанаа,энэ хэцүү цагт би ажил төрлөөсөө халагдвал бид яаж амьдрах юм гээд л эрүүний шөлийг ч хүртэж билээ.Нээрээ ч тийм дээ,хотын тэр баян айлын… гэхдээ тэр минь тийм эрх танхи байгаагүй,их хэрсүү,ажилд махруу,ухаалаг…охин хөдөөний сургууль соёлгүй,зүдүүхэн айлын зүрхтэй бор залууг яаж хайрлах вэ дээ.Гэхдээ л би түүнийгээ нуурын эрэгт завины зогсоол дээр усанд явах далимаар намайг харж зогсдог болов уу гэж бодоол, би үлгэрийн хөлөг хүлэглэж ирээд л түүнийгээ сундалдаад аав ээжээс нь зугтаан хөх цэнхэр далайн номин гүнрүү давхих юмсан гэж мөрөөдөөд л аавынхаа гэрийн гадна аргал сандаалан суудагсан.Ингээд хэзээ ч бүтэхгүй энэ хайраа зүрх сэтгэлийнхээ самбарт шүлэг болгон тэрлэж билээ.

Нартай хуртай найман сарын өдрүүд
Нандигнаж хэлвэл бидэн хоёрын өдрүүд
Намайг чамруу хөглөсөн дуу шиг өдрүүд
Надруу чамайг хөтөлсөн дурлалын өдрүүд
Бие биедээ эрхлэн эгшиглэсэн
Бидэн хоёрын хайрын өдрүүд … шүү дээ Энхриймаа минь,эдгэтэлээ удаан өвдсөн тэр цагийн энэлэн минь дээ гэж…тормолзсон алаг нүдэндээ торох гуниггүй түүний минь тоодон хормойг сэвэх далайн салхинд атаархдагсан даа,гэхдээ л
Ядуу амьдралын баян дурлалаасаа би ичдэггүй
Яагаад гэвэл ирээдүйдээ үхлээс ч илүү итгэдэг ээ ..гээд яваад өгсөн дөө ч харамсаагүй ээ,харин 20н жилийн дараа миний дурлалын түүх дуу болж дүрсэнд хувилахын их ерөөл байж дээ,хайрын өдрүүд минь … ай сайхаан амьдралаа би чамдаа хайртай шүү

Яруу найрагч . Ж.Даваадамдин 2017 он 8 сар

 

 

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль