Венесуэлийн ерөнхийлөгч туулай тэжээж, өлсгөлөнгөөс гарах төлөвлөгөө танилцуулжээ

2017-09-15 Нийгэм 0

Хоол хүнсний хомсдолд ороод байгаа Венесуэль улсын ерөнхийлөгч Николас Мадуро “туулай өсгөх төлөвлөгөө” гаргаж, ард иргэдээ өлсгөлөнгөөс гаргахаар шийджээ.

Эрх баригчид үүнээс гадна хүнсний ногоог хэрхэн дээвэр болон тагтан дээрээ тарих тухай хичээлийг ард иргэддээ зааж эхэлсэн байна.

Тус улсын хөдөө аж ахуйн сайд Фрэдди Бернал ерөнхийлөгчтэй хамт телевизийн сувгаар ярихдаа “Бидэнд туулайг гэрийн тэжээвэр амьтан гэсэн ойлголт гүн шингэснээс болоод сэтгэл зүйн бэрхшээл тулгарч байна. Үнэндээ туулай бол гэрийн амьтан биш. Үүнийг холестерингүй, уураг тэжээл ихтэй 2.5 кг мах гэж харах хэрэгтэй” хэмээн ухуулжээ.

Харин Венесуэлийн сөрөг хүчнийхэн Мадурогийн энэ санааг хатуу шүүмжилж эхэлсэн байна.

Туулайн махыг Европт өргөн хэрэглэдэг бол АНУ-д цөөн хэсэг хүмүүс хэрэглэдэг. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага туулайн махыг гахай, үхрийн махтай харьцуулбал илүү тэжээллэг гэж үнэлсэн байдаг юм.

Гэвч туулай үржүүлэх нь өнөөдрийн Венесуэльд хэцүү асуудал.

Эдийн засгийн гүн хямралд орсон тус улсад туулайг юугаар хэрхэн тэжээхээс эхлээд хаших хашаа хороо хийх төмөр утас ч олдоход бэрх болоод байгаа юм.

Ерөнхийлөгч Мадуро улс орондоо тохиолдоод байгаа зовлонг Дональд Трампын засаг захиргааны явуулж буй “эдийн засгийн дайн”-ы үр дүн гэж тайлбарласаар байна.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...