Амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2017-09-15 Нийгэм 0

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 2017 онд спортын өндөр амжилт гаргаж, монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн яамны харьяа агентлаг байгууллагуудын дэргэдэх спорт хорооны тамирчдад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Нөр их хөдөлмөр, хөлс, хүчээр эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж яваа тамирчдаараа бахархаж байна. Монголчуудынхаа итгэл сэтгэлийг ямагт бахархам амжилт, ялалтын мэдээгээр мялаадаг тамирчдынхаа цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсч байна” гэсэн юм.

Унгарын нийслэл Будапешт хотод болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй 57 кг-д алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Сумьяа, 48 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн М.Уранцэцэг, Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн Д.Отгондалай болон Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглож Улсын харцага цол хүртсэн О.Хангай, Монгол Улсын начин цол хүртсэн Б.Серык нарын нийт 24 тамирчинд өнөөдөр ийнхүү салбарын сайд нь хүндэтгэл үзүүлэв.

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: “Багш, нийтийн тээврийн жолооч, худалдаа үйлчилгээний салбарынхныг энэ сард вакцинд хамруулна”

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танил

2021-03-05

Шадар сайд С.Амарсайхан эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

НҮБ-ын зүгээс “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх т

2021-03-05

Хувийн хэвшлийнхэн вакцинаар бизнес хийхгүй

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танил

2021-03-05

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...