Үхэр жилийн МӨР ГАРГАХ зурхай

2021-02-11 Дэд онцлох 0

XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн шинийн нэгэн маргааш тохиож байна. Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргаснаас үүдэж тухайн жилийн өнгө төрх тодорхойлогддог гэж монголчууд эрт дээр үеэс үзэж ирсэн. Мөн тухайн жилийн цээрээ гаргаж, ажил үйлсээ даатгадаг уламжлалтай. Гарч буй цагаагчин үхэр жилийн зүг мөр гаргах зурхайг хүргэж байна.

ГАЛ СУУДАЛ: “Ум базар пад дагийни хум мама бизъя суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад, зүүн хойд зүгт гал гарган хаяж цас, усаар унтраагаад урд / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цэнд уншуул.

ШОРОО СУУДАЛ: “Ум мама, бадма дагийнй хум мама бизъя суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд /эмийн/зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар, зүүн урд зүгт хаяж, нар зөв баруун урд / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ.Саейнинбо уншуул.Сац 1000 дэлс.Газар усаа тахь.

ТӨМӨР СУУДАЛ: “Ум радна дагийнй хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлд хүрч, тарнийн галд урьж, хойд урд зүг рүү, баруун / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ.Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул.

ОГТОРГУЙ СУУДАЛ: “Ум пагма, дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад салхи,шуурга, шороо, чулуунаас үл гэмтээнэ гээд цаас урж, зүүн зүгт хаяж, баруунд хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй,Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

УС СУУДАЛ: “Ум гарма дагийнй хум, мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд /цог хийморь/зүгт зүгээ гаргаад шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж цаас хийсгэн шороо хөдөлгөөд, зүүн хойд /буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөнийн сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

МОД СУУДАЛ: “Ум базар, дагийнй хум мама,бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншиж, урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд, хойд зүгт хаяж зүүн /буян хишиг/зүгээс гэртээ ирнэ. Энэ жил огторгуйн хар нохойн ам цог хийморийн зүгт гарч буй тул эмийн зүгт гар.Нит, Ариун сан уншуул. Усан балин өргө.

ХИЙ СУУДАЛ: “Ум базар, дагийнй хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад урд /цог хийморь/зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, нар зөв тойрон зүүн урд /буян хишиг/зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цагаан шүхэрт уншуул.

Холбоотой мэдээ

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар зээлэв

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, тү

2021-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны хурлаар Монгол

2021-06-24

Халдвараар өвдсөн 1,600 гаруй эхэд амин дэмийн багц хүргүүлжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 21,959 эх жирэмсний хяналтад байна. Нийт 1,613 жирэм

2021-06-24

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль