ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЖ МАГАДГҮЙ

2017-09-19 Нийгэм 0

Түлш, шатахууны үнийг хоёр шатлалтайгаар нэмэхээр Засгийн газар хэлэлцэж байна хэмээн “Ведомости” сонин бичжээ. Сонинд бичсэнээр ирэх нэгдүгээр сарын 1-нээс литр бензиний үнэ 50 копейкээр, 2018 оны долдугаар сарын 1-нээс дахин 50 копейкээр нэмэгдэх ажээ.

Хэдийгээр нэмэх эцсийн шийд гараагүй, Засгийн газар ид хэлэлцэж байгаа ч “нэмэх нь тодорхой” хэмээн мэдээлэл өгсөн эх сурвалж баталжээ.

Шатахууны үнийг нэмэх саналыг Тээврийн яам гаргасан бөгөөд хоёр том бүтээн байгуулалтад хөрөнгө хэрэгтэй байгаагаас ийм санал гаргажээ. Эхнийх нь, Калининград мужид баригдах “Приморское кольцо”, хоёр дахь Крымд баригдах “Таврида” хэмээх замуудын бүтээн байгуулалтад хөрөнгө хэрэгтэй байгаа юм.

Гэхдээ ингэж 50 копейкээр нэмэх нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Татварын хуульд зааснаар инфляцийн өсөлтийг харгалзан шатахууны үнийг дөрвөн хувиас илүү нэмэх ёсгүй. Одоогийн байдлаар энэ дөрвөн хувь гэдэг нь шатахууны хувьд ойролцоогоор нэг литрт 30 копейк, дизель түлшинд 23 копейкээр нэмэгдэх тооцоотой.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...