“Хүүхдийн инээмсэглэл” төсөл нээлтээ хийлээ

2017-09-19 Нийгэм 0

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан “Нямбаатар” сангийн үйл ажиллагаа “Хүүхдийн инээмсэглэл” төслөөр эхэлж байна.

Тэрбээр өөрийн сонгогдсон тойргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх үүднээс уг төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Толгойт бүсийн хүүхдүүдийг эмчлэхээр 65-р сургууль дээр эхний үзлэг, эмчилгээний кабинетээ нээлээ.

Төсөлд 65, 9-р сургууль болон 80, 84, 91, 226-р цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулна. 2020 оныг хүртэл 3 үе шаттай хэрэгжих уг төслийн хүрээнд нийт 8000 орчим хүүхдийн шүдийг оношлон шаардлагатай эмчилгээгээ хийх юм.

“Аз дентал” шүдний эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй уг төслийн дараагийн кабинет ирэх 11-р сард 9-р сургуульд нээгдэх юм. Ингэснээр Ханын материал орчмын зөвхөн сургуулийн гэлтгүй цэцэрлэгүүдийн хүүхдүүд ч шүдээ эрүүлжүүлэх боломжтой болох аж.

Холбоотой мэдээ

7 сарын 1-ний дотор бүх иргэдийг вакцинд хамруулна

Улсын онцгой комиссын хурал дуусаж, Төрийн ордны А танхимд вакцины тухай мэдээлэл өглөө. Нэг ха

2021-03-08

УОК: “Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй”

Өнөөдөр вакцинжуулалт болоод коронавирусын талаар УОК-оос хийсэн мэдээллийн хүрээнд: "Бүх ний

2021-03-08

Т.Чимгээ: “Миний амьдралын таван жилийг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон”

Т.Чимэгээ нартай холбоотой С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгтэй холбоотой шүүх хура

2021-03-08

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...