“Бичлэгт гарсан эмэгтэйчүүдийг 10 цаг байцаахдаа эрүү шүүлт тулгасан”

2021-02-24 Нийгэм 2

Хохирогчдын өмгөөлөгч: Бид өнөөдөр ТЕГ-д гэмт хэргийн гомдол гаргалаа. Тухайн бичлэгт гарсан төрийн албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаа болон эрх бүхий албан тушаалтнууд дагаж, тагнасан, мөрдсөн байж болзошгүй нөхцөл үүссэн. Энэ нь хууль зөрчиж байгаа учраас өмгөөлөгчид Тагнуулын байгууллагад хандлаа.

Мөн холбогдогчдыг 10 гаруй цаг байцаахдаа эрүү шүүлт тулгасан байна. Энэ нь ч мөн хууль зөрчсөн байна гэж үзээд ЦЕГ-т гомдол гаргасан. Зөвхөн орцны бичлэг үзээд тухайн хүмүүсийн нэр хүндийг зохион байгуулалттайгаар гутааж байгаад харамсаж байна.

Тухайн үед гэр бүлийн хүмүүс байсан. Гэхдээ хэдэн гэр бүлийн хүн байсныг мэдэхгүй. Найз нөхдөөрөө уулзаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг биш.

Зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн гүтгэж байгаа нь хууль бус байна гэж миний үйлчлүүлэгч хэлсэн. Тус мөнгө найзуудтай холбоотой өр авлага байсан гэж үйлчлүүлэгч хэлсэн. Холбогдох төрийн албан хаагчдын нэр хүндэд орцны камерын бичлэг ашиглан гутаан доромжилж болохгүй.

Тухайн бичлэг СӨХ-өөс цацагдсан гэж байгаа ч СӨХ нь өөрөө цоожтой байсан гэж хариулсан. Бидний хардаж буйгаар манай мөрдөн байцаах байгууллагын зүгээс тухайн нэр бүхий төрийн алба тушаалтныг дагасан энэ нь гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй.

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль